HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” хэлэлцүүлэг боллоо

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 09

2025 оны есдүгээр сарын 09-ний өдөр Эрүүл мэндийн яаманд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн зөвлөх Д.Баярсайхан болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтнүүд, эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд, ИТХ-ын төлөөлөгчид оролцов.

Мөн хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Д.Баярболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам нар илтгэл танилцуулав.

Хэлэлцүүлгийн үеэр нийт оролцогчид санал бодлоо илэрхийлж, хууль хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид анхаарах бодлогын чиглэлийн талаар ярилцаж салбарын тулгамдсан 4 үндсэн асуудлыг бүлгээр хэлэлцэж дараах санал, санаачилгуудыг гаргав.

  1. Хэрэгжилтийн эрх зүйн орчны бэрхшээлийг арилгах нь

Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлалууд бүрэн боловсронгуй бус, байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй байгаа нь салбарынхны хувьд томоохон хүндрэл болж байгааг оролцогчид онцоллоо. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн (НЭМ) “эрт илрүүлэлт” болон “урьдчилан сэргийлэлт” гэсэн ойлголт хуульд ялгагдаагүй байгаа нь практикт хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж буйг тэмдэглэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд урьдчилан сэргийлэх үйлчилгээг уялдуулах шаардлагатайг дурдаж, ирээдүйд тус үйлчилгээг тогтмол хянах, үнэлэх эрх зүйн механизм бий болгох хэрэгтэй гэж зөвлөлөө.

  1. Дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн асуудал

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн асуудал чухал нөлөөтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид тодотголоо.

ХӨСҮТ болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг үндэсний төвүүдийн их засвар, шинэчлэлтийн асуудал удаашралтай байгааг дурдан, улсын төсөвт тогтвортой тусгаж өгөхийг санал болгов. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд зориулсан санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, тогтмол нэмэгдүүлэх шаардлагатайг хөндлөө.

Хүний нөөцийн хувьд орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдийн ажлын нөхцөлийг сайжруулах, цалин хөлсний ялгаатай байдлыг арилгах, бодлогын түвшинд цогц шинэчлэл хийх хэрэгцээ байгааг онцлов.

  1. Олон нийтийн оролцоо, тэгш хүртээмж

Иргэдэд хүрэх НЭМ-ийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймээс үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд амьдралынхаа туршид тасралтгүй авах боломжийг бүрдүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.

Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдэд зөвхөн онош тавиад зогсохгүй, НЭМ-ийн мэргэжилтнээр зан үйлийн зөвлөгөө өгөх тогтолцоог бий болгох нь иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг зөв чиглүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Мөн хуульд туссан “тэгш хүртээмж”-ийн заалт хэрэгжихийн тулд төсөв, хүний нөөцийн бодлого, орон нутгийн ялгаатай байдлыг бодитоор арилгах механизм шаардлагатайг дүгнэлээ.

  1. Аймаг, дүүрэг, суманд НЭМ-ийн үйлчилгээ

Орон нутаг дахь НЭМ-ийн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодит үр нөлөөний талаар ч хэлэлцүүлэгт идэвхтэй санал гарлаа. Аймаг, дүүрэг, сумын төвүүдийн чиг үүргийг тодорхой болгож, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй гэж үзэв.

Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, сургалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэйг санал болголоо. Үүнтэй уялдуулан хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт болон “discharge plan”-ийн хэрэгжилтийг бодит болгох, НЭМ-ийн “гурвалжин”-г зөв хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Энэхүү хэлэлцүүлгээр оролцогчид НЭМ-ийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, санхүүжилт, дэд бүтцийг тогтвортой хангах, хүний нөөцийн уян хатан, шударга бодлого хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоо, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагааг бодитой дэмжих нь зайлшгүй гэдэг дээр санал нэгдэв. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжийг бодитойгоор нэмэгдүүлэх юм.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа
Хакухо М. Даваажаргал сүмогийн холбоог орхих өргөдлөө өгчээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1470 дуудлага иржээ
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Таны аюулгүй байдал-таны гарт
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?