HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин”

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 09

Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин. Дээр үед дэлхий дахинаа “хар үхэл” гэж нэрлэдэг байсан бөгөөд хот тосгоноороо сүйдэж, эзэнгүйрч байсан түүх олон бий.

Бид ч гэсэн Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тарваган тахлаар цэрэггүй болж байгааг үзэж байсан даа. Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай юм.

Тарваган тахал өвчин эмнэл зүйн 5 хэлбэр байдаг (булчирхайн, уушгины, үжлийн, гэдэсний, хавсарсан). Эдгээрээс хамгийн түгээмэл нь булчирхайн хэлбэр юм.

1. Тарвага өвчих үед арьсаа зүсэх эсвэл ил шархаар дамжин халдвар авна. Эхний үед шархтай хэсгийн булчирхай цочно. Цаашлаад цавь, суга, хүзүү зэрэг бүх тунгалагын булчирхай хавдах, хөндүүрлэх, үрэвсэх, буглах шинж илэрдэг. Үүнтэй зэрэгцэн гэнэт өндөр халуурах, толгой үе мөчөөр янгинан өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж хүчтэй илэрдэг.

2. Уушгины хэлбэр хамгийн халдвар ихтэй, аюултай хэлбэр юм. Гэнэт өндөр халуурах, цээжээр хүүчтэй өвдөх, ханиах, цэр гарах, цустай цэр гарах зэрэг шинж илэрдэг. Хурдан явцтай, амь насанд халтай.

3. Үжлийн хэлбэрийн үед халдвар цусаар дамжин бүх эд эрхтэнд тархсан байдаг. Өндөр халуурч, арьсан дээр цусархаг тууралт гардаг. Маш хүнд явцтай, гол төлөв эндэгдлээр төгсдөг.

4. Гэдэсний хэлбэрийн үед гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг гардаг. Тарваганы мах, эд эрхтнийг хүнсэнд хэрэглэсэн тохиолдолд гол төлөв гардаг.

5. Хавсарсан гэдэг нь дээрх хэлбэрүүдийн шинж тэмдгүүд хавсаран илэрдэг хамгийн хүнд хэлбэр юм.

Уг нь урьдчилан сэргийлэх арга нь хамгийн энгийн тарвага агнахгүй, арьс мах, эд эрхтнийг нь хэрэглэхгүй байх.

Таван аймгийн есөн суманд гарсан 14 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Энхийг дэмжих ажиллагаанд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
“БИ ДОМОГ” киноны хоёрдугаар анги гарна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?