HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Таван аймгийн есөн суманд гарсан 14 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 26

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл хийлээ. 

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44,1% өссөн дүнтэй байна.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан.

 Дээрх бүртгэгдсэн түймрийн 15.1 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайдуудаар илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан.

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.26/  11:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Хазай”, “Орос даваа” гэх газруудад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд нийт 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах анги, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөгөвь, Дундговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: ОБЕГ

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг иргэнд ойлгомжтой болгох шаардлагатайг онцоллоо
GenZ АЖИГЛАГЧ | Хиамчин
Алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ
Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?