HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал өндөрлөлөө. 

Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Хэлэлцээний үеэр ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аялал жуулчлал, технологи, оюутан солилцоо зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Австрийн Ерөнхийлөгчийн хувиар анх удаа хийсэн айлчлалын хүрээнд талууд “Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал” гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Айлчлалын үеэр Засгийн газар болон байгууллага хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулснаар хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах, ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, Монгол болон Австри Улсад Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдлээ. 

Өмнөх санхүүгийн хэлэлцээрийг үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцлоо. Уул уурхай, инновац, эрчим хүч, ашигт малтмал, кибер аюулгүй байдал, шинжлэх ухаан, хөгжим, соёл, урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан “Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцлоо. 

Талууд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, ногоон бизнес, төмөр зам, барилгын салбарт хамтрахаар тохиролцож, Австриас хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдлээ. 

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад төлөөлөгч үдлээ.

Паралимпын медальтнууд бэлтгэлийн зааландаа хүндэтгэл үзүүлэв
Met Gala-ийн “bathroom selfie” уламжлал энэ жил ч үргэлжиллээ
Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт албан ёсоор эхэллээ
Зөв хэрнээ гэмтэй санагддаг ҮЙЛДЛҮҮД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?