HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар дэд ажлын хэсэг хуралдлаа

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 04

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд байгуулагдсан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дэд дарга Ц.Нацагдоржоор ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр /2025.09.04/ хуралдлаа.

Хуралдааныг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат удирдан чиглүүлсэн бөгөөд энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг “Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” асуудлын талаар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, 2020 оны 46 дугаар тогтоолоор нийт 19 газрыг байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад тус авсан.

Тус газрын хил зааг тогтоох асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдлаа.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай дээрх тогтоолуудын хүрээнд улсын тусгай хамгаалалтад авсан байгалийн нөөц болон дурсгалт газруудын хил заагтай өвөлжөө, хаваржааны газрын давхцлын талаар мэдээлэл өгч, цаашид Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байгалийн нөөц, дурсгалт газар дахь бэлчээрийн зохицуулалтыг нарийвчлах талаар санал хэлэв.

Дээрх 19 газрын хилийн заагийг тогтоосноор тусгай хамгаалалттай газар нутаг 1.4 хувиар нэмэгдэж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20.6 хувь буюу 32.3 сая га талбайд хүрч, Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт 80 хувь хангагдана гэв.

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Аж үйлдвэр, эрдэс баялгын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын дарга, удирдлагууд оролцсон бөгөөд ажлын хэсгээс гаргасан холбогдох санал, дүгнэлтээ холбогдох байнгын хороонд танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
Дуучин Лана Дел Рей аяллын хөтөч Жереми Дюфрен нар хуримаа хийжээ
“Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
Улаанбаатар марафоны үеэр нийтийн тээврийн 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулна
О.Сэцэн ахлагчтай баянгол дүүргийн “skc” клуб тийболын улсын аварга болжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?