HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн шинэ барилга ашиглалтад орлоо

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 04

Баянхонгор аймагт эрүүл мэндийн салбарын чухал бүтээн байгуулалт нэмэгдэж, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах шинэ шатны ажил хэрэгжлээ.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцсон Цогтын Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглалтад хүлээлгэн өглөө.

Шинэ амбулаторийн барилга ашиглалтад орсноор аймаг, орон нутгийн иргэд эрүүл мэндийн анхан шатны болон төрөлжсөн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тав тухтай орчинд авах боломж бүрдэж байна.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд 15 ортой “Эмийн сан”-аар эх сууриа тавьж, 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 204 дүгээр зарлигаар Цогтын Магсарын нэрэмжит болжээ. Өнөөдрийн байдлаар 16 тасаг нэгжид, 374 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, 354 ортойгоор 88 мянга гаруй иргэнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.
Тус эмнэлгийн амбулаторийн тасаг 25 кабинеттэй, 52 эмч мэргэжилтэн ажиллаж жилд дунджаар 160 мянга гаруй үзлэг хийдэг. 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажил эхэлж, Эрүүл мэндийн сайдын үүрэг чиглэлийн дагуу “Улсын жишиг амбулатори” болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг хэрэгжүүлсэн.

Энэ хүрээнд:
   • 6 их эмч, 10 сувилагчийг төрөлжсөн болон үндсэн мэргэшлийн сургалтаар бэлтгэж чадавхжуулсан;
   • БНСУ болон дотоодын томоохон эмнэлгүүдэд нийт 56 мэргэжилтнийг туршлага судлах сургалтад хамруулсан;
 • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дотоод тохижилт, тавилга, тоног төхөөрөмж, авто зогсоолын ажлыг бүрэн шийдвэрлэсэн.

Шинэ амбулаторийн барилга ашиглалтад орсноор өдөрт 1000 хүртэл үйлчлүүлэгчид лаборатори, дүрс оношилгоо болон төрөлжсөн үзлэгийн цогц үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүйгээр авах боломжтой болсон. Давхар бүрт чиглүүлэгч сувилагч, дуугүй хөтчийн зохион байгуулалт хийгдсэнээр иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлжээ.

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
Нарны харшил ба түүнээс сэргийлэх тухай
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРЛААС…
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | СЭЛБЭ, ХОВД ЗЭРЭГ ЕСӨН ГОЛ ҮЕРЛЭЖ БАЙНА
Зуслангийн бүс дэх гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхаарууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?