HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Нарны харшил ба түүнээс сэргийлэх тухай

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2024 оны 06 сарын 17

Харшлын өвчнүүд дотор улирлын шинж чанартай нь дийлэнх хувийг эзэлдэг. Тэр дундаа ургамлын тоос, тоосонцор, нарны харшил нь зуны улиралд эрчимждэг бол өвөл буурч, шинж тэмдэггүй болж намждаг.

Нарны харшил гэдэг нь нарны хэт ягаан, хортой туяаны нөлөөлөл арьсны эсүүдийн хамгаалах чадвараас давж гарснаас болж үүсдэг. Нүүрний төвгөр хэсэг буюу хацар, хамрын арьс, гар мөр шуу, хүзүүний хэсгээр улайж гөвдрүүт тууралт гарах байдлаар эхэлж ажиглагддаг. Хүндэрсэн тохиолдолд цэврүүнцэр тууралт гараад, хагарч эдгэхээрээ соривжилт үүсэх хандлагатай байдаг учир хүндрэхээс нь өмнө арга хэмжээ авах шаардлагатай.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Арьс хуурайшиж, улайж, халуу оргих, загатнах, хавдах, улаанаар туурах, жижиг гүвдрүү /bumps or tiny papules/ үүсэх, цэвэрүүтэх
  • Чонын хөрвөш үүсэх
  • Арьс хавагнах
  • Арьсны үрэвсэл зэрэг

Озоны давхрага цоорсноос үүдэн нарны хортой туяа ихэссэн учир зөвхөн хүн төдийгүй амьтан ургамалд ч сөрөг нөлөө үзүүлдэг.

-Нарны харшлаас сэргийлэх нь:

  • Хэт задгай хувцастай явахгүй байх
  • Үдийн халуун буюу 12-16 цагийн хооронд гадаа явахгүй байх
  • Хөвөн даавуун хувцас өмсөх
  • Нарны өндөр хамгаалалттай тос хэрэглэх
  • Мэргэжлийн эмчийн зааврын дагуу аршлын эсрэг эм уух, зарим тохиолдолд арьсан дээрээ дааврын тос түрхэх

Зайлсхийвэл зохих хүнсний бүтээгдэхүүнүүд: Хагас боловсруулсан хоол, хүнс, хурц амтлагчид, нөөшлөгчтэй хоол, саахар, чихэр орлуулагч, өнгө оруулагч, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, хэт боловсруулсан хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Химийн бодистой хүрэлцэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг нь нарны харшилтай болоход нөлөөлдөг учраас үнэртэй ус, халдваргүйжүүлэгч бодисуудаас зайлсхийх хэрэгтэй.

MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Одоо ганцхан”
Сургууль, цэцэрлэгийн нийт 556 хяналтын камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байсныг засварлуулж, хэвийн болгов
2026 оны “Met Gala”-г ямар сэдвийн дагуу хийх вэ
25 редакцын Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын хариу авах хугацаа өнөөдөр дуусаж байна
ТАНИЛЦ | Наймдугаар сарын 1-нээс халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх БАЙРШЛУУД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?