HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхний хараалын үгийн хэтийдсэн хэрэглээг анхаарах цаг болжээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 09 сарын 03

Гудамжаар алхаж явахад, автобусанд суухад арван жилийн форм өмссөн хөөрхөн жаалууд хоорондоо хараалын үг урсган харилцах нь хэдийн сэтгэл өвтгөхөө болиод бүр хэвийн үзэгдэл мэт болжээ. Цахим орчинд бол бүр хил хязгааргүйгээр нэгнээ доромжилно. Нүүр хуудас руу нь ороод харахаар дэндүү жаахан хүүхдүүд. Гэвч хамгийн наад зах нь л хараал хэлэх болохоос цаашлаад өсвөр үеийнхний архидалт, үр хөндөлт, үе тэнгийн хүчирхийлэл гээд асуудал хөндвөл бишгүй их. Үнэхээр нийгэм даяараа хүүхдүүддээ анхаарах цаг хэдийн болсон. Угаас нэг хүүхдийг өсгөхөд нэг гэр бүл биш нийгмээрээ хичээх хэрэгтэй гэдэг.

Манай улсын хувьд нийт хүн амын 36.3 хувь буюу 1 сая 300 мянга нь хүүхэд. Энэ тоо бол зүгээр нэг статистик биш, өнөөдрийн монголын хэл соёлын хэрэглээний илэрхийлэл, сонголт.

Хараалын үг хэвийн боллоо гэдэг нь зүгээр “муухай үгийн хэрэглээ ихэссэн” гэсэн үг биш. Хатуухан хэлэхэд хүн хүндээ хандах хүндлэл багасаж, доромжлол, гадуурхал хэвийншиж, асуудлаа тайван шийдэх чадвар нь суларч, үгийн сан, өөрийгөө илэрхийлэх чадвар ядуурч байгаагийн шинж. Гэтэл “хэл бол улсын дархлаа” шүү дээ.

Монгол хэлэнд үйлдэл бүрд оноосон үг бий. Гэтэл хүүхдүүд тэр олон үйл үгийг “*аах” гэдэг үгээр орлуулах нь хэвийн болсон. Бусад “П, Я, Г” үсгээр эхэлсэн хараал бараг хамгийн гайгүй дээ орох хүртлээ ядмаг болсон.

Мэдээж энэ нь зөвхөн хүүхдүүдийн сонголт гэхээсээ илүү насанд хүрсэн хүмүүс бидний бүтээж буй нийгмийн илэрхийлэл. Гэр бүл, орчин тойрныхон нь чихэр огт иддэггүй бол тэр хүүхэд чихрийн талаар мэдэхгүй өсөхтэй л адил зүйл. Харамсалтай нь манайд гэрт гадаагүй бүр үзэж байгаа контентууд нь хүртэл хараалын үгтэй. Түүнийг тоож байгаа хэсэг ч цөөн. Гэтэл аливааг шүүн тунгааж чадахгүй, болох болохгүйг мэдэхгүй жаахан хүүхдүүд хэвийн юм шиг ойлгож, түүнийг өдөр тутамдаа хэрэглэсээр нийгэмд гараад тэр байдал нь улам хэцүү болж эхэлдэг.

Тэгэхээр улсын хөгжил хүнээсээ. Харин хүний хөгжлийн хамгийн анхан болоод чухал үе шат бол гэр бүл. Гэр бүлийн орчноосоо л хараалын, доромж үгээ анхаарч эхлэхгүй бол гадаад орчноос хүмүүжил, гэгээлэг зүйл хүсэх нь утгагүй. Дор бүрнээ хэлэх үг, хийх үйлдлээ анхаарах л чухал. Наанадаж хүүхэдтэйгээ нээлттэй, шүүмжлэлгүйгээр ярилцаж, ямар хүнтэй найзалж нөхөрлөдгийг нь анхаарч, үзэж байгаа контентод хэм хэмжээ тогтоож өгөх их чухал. Үүнээс гадна өөрсдөө л үлгэрлэх хамгийн зөв алхам. Аав, ээж нь өөрсдөө хараал хэлчхээд хүүхдээ битгий хараал хэлээд бай гэж загнах нь өөрөө утгагүй.

Нөгөө талд хараал хэлэх нь тийм ч муу зүйл биш гэж үзэх хүмүүс бий. Тэднийг буруутгах бас хэцүү л дээ. Эрх чөлөөт, ардчилсан оронд амьдарч байгаа учраас үүнийг хэл, түүнийг битгий хэл гэх нь зохимжгүй. Харин сэтгүүлч миний хөндсөн агуулга бол “ХҮНД хараалын үгийг баруун солгойгүй хэрэглэх тал дээр тэр дундаа арван жилийн хүүхдийнхээ хэл соёл цаашлаад хүмүүжил, төлөвшил дээр нь анхаарах цаг болжээ” гэдгийг л илэрхийлж буй хэрэг юм шүү гэдгийг цохон тэмдэглэе. Ер нь ч тэгээд монгол хэлний үгийн сан маань ямар баялаг билээ дээ. Түүнийгээ өдөр тутамдаа ашиглаж, эх хэлээрээ гоёх нь тийм ч хэцүү бас муу зүйл биш ээ л гэж…

Туулын хурдны замын барилга угсралтын ажлын бэлтгэл хангаж байна
СОНГУУЛЬ 2024 | Сайд нар дараах тойргуудад нэр дэвшинэ
10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааг дэлгээд байна
Мухартын голын ундаргыг хамгаалах, элсний нүүдлийг сааруулах чиглэлээр анхаарч ажиллана
Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?