HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР | ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 01 сарын 12

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР болгон нийтээр тэмдэглэдэг бөгөөд энэ жил шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой тохиож байна. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж байжээ.

Агуулга
  • МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД
  • “Монголын ард түмэн бид:
  • -улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
  • -хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
  • -төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
  • -хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
  • -эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээдэг.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД

“Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээдэг.

Дэлхийн 195 улс орон хүүхдийн эрхийг хүлээн зөвшөөрч хуульчилсан байдаг. Эдгээр хууль тогтоомж хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн эрүүл өсч торних, сайн сайхан амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенц 1989 онд батлагдаж, Монгол Улс 1990 онд Конвенцид нэгдэн орсон юм.

Ингэснээр манай улс уг конвенцийн бүх заалтууд, ялангуяа хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхүүдийг хангах үүрэг хүлээж, хариуцлагатай хэрэгжүүлэхээ дэлхий нийтийн өмнө илэрхийлсэн юм. Хүүхдийн эрхийн тухайн конвенцод хүүхэд гэж хэнийг хэлэх, тэд ямар эрх эдлэх, тэдгээр эрхийг хэрэгжүүлэхэд төр ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг.

Монгол Улс хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлыг Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг олон хууль тогтоомжоор зохицуулсан бөгөөд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх Монгол Улсын гол хуулиуд бол:

Хүүхдийн эрхийн тухай хууль (ХЭтХ)
Хүүхэд хамгааллын тухай хууль (ХХтХ) юм.
Энэ хоёр хууль 2016 оны хоёрдугаар сарын 5-нд батлагдаж 2016 оны есдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

Монгол Улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль” 4 бүлэг 22 зүйлтэй.

Тус хууль нь хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулахад чиглэгддэг.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

Манай улсад “Хүүхэд хамгааллын тухай хууль 6 бүлэг 25 зүйлтэй. Тус хуулиар хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж өгсөн бөгөөд хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг юм.

ХҮҮХДИЙН ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүүхэд гэж хэн бэ? 18 хүртэлх насны бүх хүнийг хүүхэд гэнэ. (Хүүхдийн эрхийн тухай Конвенц, 1 дүгээр зүйл). Хүүхэд ямар эрхтэй вэ?

Хүүхдийн эрх нь 18 хүртэлх насны хүн бүр эдлэх ХҮНИЙ ЭРХ юм.

Хүүхдийн эрх нь тэдэнд олгож буй тусгай эрх биш, харин ЗАЯАГДМАЛ ЭРХ юм.

Хүүхдийн эрхийг хангана гэдэг нь ямар нэгэн сонголт биш, сайн дурын ажил биш, харин ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА юм.

Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх гэж юу вэ?

Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх ёстой. Эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байж чанартай сайн хоол хүнс хэрэглэж, эрүүл саруул бойжиж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэгдэж байх ёстой. Мөн хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авдаг байх ёстой. Энэ бүхэн хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх билээ.

Хүүхдийн хөгжих эрх гэж юу вэ?

Хүүхдийн бие махбод, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үздэг. Хүүхэд суурь боловсролыг бүх шатанд

үнэ төлбөргүй эзэмших бөгөөд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах эрхтэй. Мөн чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх эрхтэй байдаг. Хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ. Тоглож наадах нь хүүхдийн нийгмийн сэтгэл санааны, оюуны, хэл ярианы, бие махбодын хөгжлийг тал бүрээс нь дэмжиж өгдөг. Бага насны хүүхэд тоглоом наадгайгаар дамжуулан шинэ зүйлсийг танин мэдэж, суралцдаг.

Хүүхдийн хамгаалуулах эрх гэж юу вэ?

Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие мах бодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй байдаг. Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй. Эдгээр эрх нь зөрчигдсөн тохиолдолд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан үндэсний болон олон улсын холбогдох байгууллагад гомдол гаргах, шийдвэрлүүлэх боломжтой.

Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх гэж юу вэ?

Хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх бүрэн эрхтэй бөгөөд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох, хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах эрхтэй байдаг.

Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдах тул өөр хэн нэгний эрхэд халдахгүйн тулд бусдын эрхийн талаар ойлголттой байх ёстой. Өөрийн эрхийг ойлгох нь бусдын эрхэд хүндэтгэлтэй хандах үндэс суурь юм. Өөрийн эрх ба бусдын эрхийг хамгаалан хангах нь салшгүй холбоотой

ХҮҮХДИЙН ЭРХ, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ гэдгийг бага наснаас нь хүүхдэд ойлгуулах нь өнөөгийн хүн төвтэй нийгмийн тэргүүлэгч зорилтуудын нэг юм.

Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд ТӨР ямар үүрэгтэй оролцох вэ?

1. Хүүхдийн эрхийг ХҮНДЭТГЭХ нь төр засаг буюу түүний үүргийг биелүүлж буй төрийн албан хаагчид (тухайлбал багш, эмч, цагдаа, төрийн яамд, агентлаг болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд) хүүхдийн эрхийг зөрчихгүй, эрхээ эдлэх явцад ямар нэг саад учруулахгүй байх гэсэн үг.

2. Хүүхдийн эрхийг төрөөс ХАМГААЛАХ нь өөр бусад этгээд, байгууллага, бүлгийн зүгээс хүүхдийн эрхийг зөрчих, эрхээ эдлэх явцад саад учруулахаар бол урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох ёстой гэсэн ойлголт юм.

3. Хүүхдийн эрхийг төрөөс ХАНГАХ гэдэг нь хүүхэд эрхээ эдлэхэд шаардлагатай нөхцөл бололцоог бүрэн бүрдүүлэх асуудал юм.

Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд эцэг эх ямар үүрэгтэй вэ?

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг (ХЭтХ-ийн 10 дугаар зүйл)

10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан
үүрэг хүлээнэ: 1

10.1.1. хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;

10.1.2 хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;

10.1.3 хүүхдийнхөгжил,эрүүлмэндэдсөрөгнөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;

10.1.4 хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;

10.1.5 хүүхдийгхуультогтоомжидзаасаннийгмийн үйлчилгээнд хамруулах;

10.1.6 хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;

10.1.7 хүүхдийгхүндэтгэнсонсож,шийдвэргаргах;

10.1.8 хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;

10.1.9. хуультогтоомжидзаасныдагуухүүхдийнхээ өмнөөсхариуцлагахүлээх;10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;

10.1.11.хууль тогтоомжид заасан бусад.

10.2. Эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

/ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ/

HUMANZ

ШИНЭ ҮЕИЙН МЭРГЭН УХААН

Air India компани SIA болон Tata группээс 1.14 тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг хүсч байна
Дэлхийн ёс зүйн өдөр болж байна
УБЕГ: Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайлангаа 2025 оны хоёрдугаар сарын 15-ны дотор илгээнэ үү
Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Ч.Номин: Яагаад 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлахыг энэ онд болно оо гэж үзэж байгаагаа тайлбарла
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?