HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

АНУ-ын зарим хэсэгт 40 градус давж халж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 25

АНУ-ын 50 мужийн 29 буюу 30 орчим мужид эдгээр өдрүүдэд хэт халж байна. Хэт халууны улмаас хүний амь нас эрсдэж ч магадгүй гэдгийг цаг уурчид сэрэмжлүүлэв.

Америкийн 300 гаруй сая хүн амын 160 сая орчим нь хэт халуун цаг агаарын урсгалд өртөж байна. Нью-Йорк зэрэг хүн ам ихтэй томоохон хотуудад агаарын температур цельсийн 40 хэмд хүрч, зарим газарт үүнээс ч давжээ. Энэ долоо хоногийн дундуур цаг агаар илүү их хална гэдгийг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Америкийн зүүн болон төвийн бүсийн оршин суугчид хэт халуун урсгал өртөж Юта, Мичел зэрэг хотод температур цельсийн 40 хэмд хүрсэн байна. Өмнөх хамгийн халуун өдөр нь цельсийн 38,3 хэм байжээ.

Чикаго, Канзас, Сэнт Луйс, Детроит, Питтсбург, Филадельфиа, Вашингтон, Нью-Йорк хотуудад хэт халуунаас сэрэмжлүүлэх аюулын дохио асаасан байна.

Нью-Йорк хотод 2012 оноос хойш анх удаа агаарын температур 37.8 хэмд хүрсэн байна. Мөн Филадельфиад 1994 оноос хойш хамгийн халуун зургаадугаар сар тохиож байна. Америкийн төвийн бүсүүдээр агаарын температур цельсийн 46 хэмд хүрч болзошгүй гэдгийг анхаарууллаа.

Нью-Йорк хот найман сая гаруй оршин суугчтай. Жил бүр тус хотод хэт халснаас үүдэлтэйгээр 500 хүн амь эрсэддэг. Хотын захиргааны зүгээс оршин суугчдад хандаж өвдөхөө хүлээлгүйгээр амь насаа аврахын тулд халуунаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна. Өнөөдөр Нью-Йоркийн Ардчилсан нам хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ сонгоно. Уг сонгууль хэт халуун цаг агаартай давхцаж байна.

Шөнийн цагаар агаарын температур бууж 21-27 хэм болж байгаа ч зүрх судасны өвчтэй хүмүүст хэт халуун, бүгчим цаг агаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг мөн сэрэмжлүүлж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт, хэт халах, үер буух зэргээр цаг агаарын цочир сонин үзэгдэл тохиож байгаа нь дэлхийн дулаарлын шинж тэмдэг гэдгийг эрдэмтэд сануулсаар байгаа юм. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар цаг агаарын хэт халах үзэгдэл цаашид илүү олон давтамжтай, удаан хугацаагаар үргэлжилдэг болно. Хүний үйлдлээс улбаатай дэлхийн цаг уурын өөрчлөлтийн явцад 2024 он дэлхийн хамгийн халуун жил байсан бол 2025 он ч мөн дутахааргүй халуун байх ажээ.

Эх сурвалж: eagle.mn

Хэрэм вэйп татаж байгаа бичлэг олныг талцуулж байна
44-өөс дээш сурагчтай 1, 2 дугаар ангид туслах багш ажиллана
“Rhyme” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Монгол Улсын иргэн Р.Сарангоо Казахстан дахь НҮБ-ын Суурин зохицуулагчаар томилогдлоо
Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?