HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Шинэ Зеланд, Монгол Улсын парламент хоорондын харилцаа шинэ түвшинд хэрэгжиж эхэллээ

|
HumanZ
| 2025 оны 09 сарын 02

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли-тай өнөөдөр /2025.09.02/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли-гийн айлчлал нь тус улсаас Парламентын даргын түвшинд Монгол Улс дахь анхны айлчлал болохыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж, түүхэн айлчлал хийж буй Шинэ Зеландын парламентын төлөөлөгчдөд талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2025 онд тохиож байгаа тул баярын мэндчилгээг дэвшүүлэв.

Ноён Ж.Браунли тэргүүтэй Шинэ Зеландын парламентын гишүүдийн энэхүү айлчлал нь хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг ажил хэрэг болгох, парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол, Шинэ Зеландын эдийн засгийн тулгуур салбар буюу хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, тухайлбал хонины ноос хяргах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх, хоршооллын аж ахуйг хөгжүүлсэн туршлагыг нутагшуулах зэрэг чиглэлд хамтран ажиллах өргөн боломжтойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов.  

​Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Ж.Браунли хоёр улсын харилцаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан өргөжин хөгжсөөр байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Шинэ Зеландын Төлөөлөгчдийн танхимд 1996 оноос хойш сонгогдон ажиллаж буй гишүүний хувьд тэрбээр Монгол, Шинэ Зеландын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр, Монгол Улс 1992 оноос хойш парламентын засаглалаа бэхжүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх зэргээр шаргуу ажиллаж буйг сайшаалаа. Монгол Улсын Их Хурлын “Гурван төгөлдөршил”-ийн бодлого дахь хууль цаг үеэ дагаж өөрчлөгддөг байх зарчим нь Шинэ Зеландад чухал шаардлагатай байгаа талаар дурдлаа.

Энэхүү айлчлал нь Монгол, Шинэ Зеландын харилцааны 50 жилийн ойг дээд түвшинд тэмдэглэж, хоёр улсын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон гэдгийг талууд харилцан тэмдэглэв.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Шинэ Зеландын хонины ноосыг эрчимтэй хяргах орчин үеийн техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлж, малчдын амьдрал ахуйд бодит хувь нэмэр оруулж буй “Шейр Монголиа” ашгийн бус байгууллагатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар болсныг талууд сайшаан тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна
Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчлэх хэлэлцээр хийжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины гүний байрлалтай хавдруудын мэс засал эмчилгээний технологи нутагшиж байна
Даян нуурт хорогдсон загаснаас дээж авч, Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэнэ
Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?