HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 25

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг  бууруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа. Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө орчимд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийтийн тээвэр дунджаар 10-13 км.цаг хурдтай явах боломж бүрдэнэ. Түүнчлэн Улаанбаатар хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа автомашинуудыг цэгцэлж байна.

Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Хичээлийн шинэ жил эхлэхэд замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтарсан шуурхай баг ажиллаж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг бүрэн чөлөөлж байна. Хувийн машинаар ихэвчлэн 1-2 хүн зорчдог бол нийтийн тээврээр олон хүн үйлчлүүлдэг. Тиймээс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн нэгдүгээр эгнээнд байршуулсан хяналтын камерыг бүрэн ажиллуулж, камерын нэгдсэн систем, удирдлагын ухаалаг технологийг ашиглан хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Дараагийн ажил гэвэл түр болон удаан хугацаанд зогсохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ бүхий газар нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж хөдөлгөөнд саад учруулсан бол арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ тал дээр Замын хөдөлгөөний оргил ачаалалд гол нөлөө үзүүлдэг 15 байршилд тээврийн цагдаагийн 37 байнгын алба хаагч, 39 ачигч, техник хэрэгслийг бэлэн байдалтай ажиллуулж, хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Мөн Нийтийн тээврийн бодлогын газраас 38 албан хаагч автобусны буудлуудад зөвшөөрөлгүй зогссон, түр зогссон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн автомашины техник хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамрагдаагүй, тэнцээгүй, татвар, даатгал, торгууль авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг эрхийг хязгаарлах хяналт шалгалт хийж байгаа аж. Иргэд, жолооч нарыг чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй, бусад зорчигчдыг хүндэтгэн хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Төрийн тэргүүнийхээ үгийг сайн тунгааж, асуудлаа шийдэх байх гэж найдаж байна”
Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа
Хүүхдийн мөнгийг 91 хувьд нь олгож эхэллээ
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвийн бүс, Нисэх, Яармагийн түгжрэл буурна
ТАНИЛЦ: Маргааш зам засвартай холбоотойгоор хаагдах замууд
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?