HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
LIFESTYLE

FASHION | Өнөө цагийн хамгийн загварлаг гэгдэх NBA-ын тоглогчид

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 04 сарын 30

Сагсан бөмбөгийн ертөнцөд талбай дээрх гүйцэтгэл, ур чадвар шиг талбайн гаднах хэв маяг ч бас чухал байр суурь эзэлдэг. Загварын ертөнц болон NBA хоёрын уялдаа жил ирэх тусам гүнзгийрч, сагсан бөмбөгийн тамирчид зөвхөн спортын тамирчин биш загварын нөлөөлөгчид болон хувирч байна. Тэгвэл өнөө цагийн хамгийн загварлаг гэгдэх сагсан бөмбөгийн тамирчидыг хуваалцъя.

1. Шей Гилжес-Александр (Shai Gilgeous-Alexander)
Баг:
OKC Thunder
Стиль: Түүний хувцаслалт бол өндөр түвшний загварын шоу гэж загварын салбарынхан онцолдог. Тэрбээр Dior, Bottega Veneta, Rick Owens зэрэг тансаг брэндүүдээр өөрийгөө гоёж, түүнхийгээ амилуулж чаддаг. Мөн Met Gala-д оролцсон анхны OKC тоглогч болж байв. Түүнийг бага байхад ээж нь хамгийн сүүлийн үеийн гутал, хувцас авч өгдөг байсан бөгөөд хувцаслалтад нь үргэлж анхаардаг байсан нь загварт дуртай болгосон гэдэг.

Расселл Уэстбрук (Russell Westbrook)

Баг: LA Clippers
Стиль: Өвөрмөц, зоригтой, дүрэм зөрчигч. Тэр бол NBA-ийн “fashion icon”. Эрэгтэй хувцасны уламжлалт ойлголтыг эвдэж, юуг ч туршихоос буцдаггүй. Off-White, Thom Browne зэрэг брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд өөрийн хувцасны брэндтэй (“Honor the Gift”).

Кайл Кузма (Kyle Kuzma)

Баг: Washington Wizards
Стиль: Тэрбээр олон нийтийг гайхшруулсан аварга цамц (oversized pink sweater)-аараа интернетийн хит болж байсан. Түүнийг “NBA-ийн хамгийн зоригтой хувцаслагч” гэж нэрлэдэг.

Келли Убре Жр. (Kelly Oubre Jr.)

Баг: Philadelphia 76ers
Стиль: Стрийт болон рок хэв маягийг хослуулан өмсдөг тэрбээр аксессуарт их анхаардаг гэжээ. Gucci, Fear of God зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан.

Жэйсон Тэйтум (Jayson Tatum)

Баг: Boston Celtics
Стиль: Тэйтум Louis Vuitton, Fear of God зэрэг luxury & streetwear брэндүүдийг үргэлж сонгон өмсдөг. Түүний Instagram хуудсанд орвол ямар ч эр хүнд тохирох “cool, casual” хэв маягийг харж болно. Мөн тэр Nike-тай хамтран JT 1 пүүзээ гаргаж, sneaker соёлыг ч тэргүүлж буй.

Девин Бүүкер (Devin Booker)

Баг: Phoenix Suns
Стиль: Дуугүй хэрнээ тансаг. Бүүкер бол “less is more” хэв маягийг төгс илэрхийлэгч. Тэр элдэв гял цал зүйлсээс татгалзаж, минимал, цэмцгэр төрхөөр онцгойрдог, шинэ үеийн эрэгтэй загварын төлөөлөгч гэдгээрээ алдартай. Тэрбээр Loewe, Bottega Veneta, Nike брэндүүдийг тэргүүнд тавьдаг.

Леброн Жэймс (Lebron James)

Баг: Los Angeles Lakers
Стиль: Леброн Жэймс зөвхөн сагсан бөмбөгийн домог биш. Тэр бол загварын тайзны тамирчин. Түүний загварлаг байдал бол хүчирхэг, зоримог, уламжлалт хэв маягийг эвдсэн шинэлэг төрхийн хослол юм. Түүний “LeBron Watch” пүүзний цуврал бол sneakerhead-уудын хүлээдэг гол трэндүүдийн нэг.

Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Манай улсад “ЦЭРЭГ” нэртэй 14 хүн, “ЭРХҮН” нэртэй 3 хүн байна
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн тайлангуудыг танилцууллаа
“Mongolia Fashion Gala Awards”-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно
АТГ | Хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцууллаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?