HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 20

Улаанбаатар хотоос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан, 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн 3 төслийг 2025 оны сүүл, 2026 оны эхээр улсын комисст хүлээлгэн өгөхөөр хуваарийн дагуу ажлууд явагдаж байна. Тиймээс эдгээр төслийн барилга угсралтын ажлууд бэлэн болсны дараа дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар өнөөдөр хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр-Аж үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрсдэлүүд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, шинэ төв цэвэрлэх байгууламжийн талаар танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уулзалтад оролцогчдод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн нөхцөл байдалд Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээнд нийлүүлэгдэж буй бохир усны бохирдлын агууламж PH усны орчинд 2 дахин их, усанд уусдаггүй, тунадаг хатуу бодисууд буюу умбуур бодис 4-264 дахин их, органик болон химийн бохирдол 9-98 дахин их байна. Тиймээс дээрх төслүүдийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх нөөцөөс урт хугацаанд, тогтвортой нэмэгдүүлж, ДЦС-уудад хаягдал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах дэд бүтэц бий болгож, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний институцын чадавхыг бэхжүүлэхэд чухал холбогдолтой болохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцоллоо. Тэрбээр бохирдол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй эмнэлгүүд, машин угаалгын газруудад үйл ажиллагаагаа сайжруулах, хаягдал усыг дахин боловсруулах чиглэлээр үүрэг даалгавруудыг өгч, асуудлаа хэлэлцлээ.

Улаанбаатар хот MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан нийт 771 үйлдвэр аж, ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажиллаж байна. Үүнээс 470 нь боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 нь эмнэлэг, 170 нь ресторан, цайны газар байдаг. Гэсэн ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ц.Отгондалай ДАШТ-ний дөрөв дэх медалиа хүртэж хошой аварга боллоо
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Тендерийн сонгон шалгаруулт дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлнэ
“Стратегийн орд эзэмшигч ААН хувьцааны 10 хувийг олон нийтэд арилжаална”
С.Батзаяа: Хүүхэд хаана амьдардгаас үл хамааран сурах боломж тэгш байх ёстой
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?