HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 18

Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттай барих юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина. Төслийн газар чөлөөлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байна. Нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 92 хувьд хүрчээ. Ханын материал хот орон сууцжуулах төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ, спортын төв бүхий цогц орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд гэр хорооллын яндан, нүхэн жорлон тус тус 3000-аар буурах тооцоо судалгаа гарсан байна.

Монголын хамгийн том хуримын үзэсгэлэн ирэх сарын 9,10-нд зохион байгуулагдана
ЭРҮҮЛ МЭНД | Өнөөдрөөс эхлэн найм хүртэлх насныхныг вакцинжуулна
Автомашины нүүрсэн яндан хулгайлсан 45 хүнийг баривчилжээ
Жирэмслэлтээс хамгаалах аргууд ба өөрт тохирохыг сонгох
Нийслэлийн тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатны шалгаруулалтад 848 оюутан материалаа ирүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?