HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 02 сарын 28

Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотой 2014 онд “Хүн худалдаалахтай тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээр, 2017 онд “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээр, 2019 онд “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийг тус тус байгуулж байсан.

Тэгвэл 2024 онд ийнхүү “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр байгуулснаар хоёр талын хуулийн байгууллагууд хоорондоо шууд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх суурь гэрээнүүд бүрэн гүйцэд болж талууд харилцан гарын үсэг зурлаа.

“Монгол Улсын Засгийн газраас “5Ш” ажиллагааны хүрээнд улс орнуудтай хамтарсан хоёр талын ялтан солилцох, мэдээлэл солилцох, харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийг байгуулж байгаа. Монгол Улсын иргэдийн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод зорчих хөдөлгөөн сүүлийн үед нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дагаад манай улсын иргэд хэрэг төвөгт холбогдох асуудлууд гарч байна. Өнөөдрийн энэхүү хэлэлцээр байгуулснаар хоёр орны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох хурд нэмэгдэж тэр хэрээр иргэн аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тулгардаг иргэний маргааны асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм” гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр онцоллоо.

Уг хэлэлцээр нь 19 зүйлтэй бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүрээ, иргэн хуулийн этгээдийн эрх зүйн хамгаалалт, туслалцаа үзүүлэх журам, гэрч болон шинжээчид холбогдох зохицуулалт, туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг тусгасан байна.

Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай, 36 хоёр талт олон улсын гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгаа юм.

640 суудалтай сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа
Статистик: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна
БИТҮҮЛЭХ ЁСОН | Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлага дуусгадаг заншилтай
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?