HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

|
HumanZ
| 2025 оны 08 сарын 15

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймаг, Өмнөговь аймагт, Төв аймгуудын нутгийн зарим хэсгээр хур тунадас орсон, бусад нутгаар тогтуун.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 16, 19-нд Алтайн салбар уулсаар, 17-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+22 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Багануур дүүрэг зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 06:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн 4х2 метрийн хэмжээтэй түргэн хоолны зөөврийн сууцад, хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын эзэмшлийн 4х6 метрийн хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.15-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 3 талаасаа ордог, 3 айлын 10х6 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

 Ой, хээрийн түймэр:

Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги,  57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Завхан аймаг, Цагаанчулуут сум Арц багийн “Мэргэн сонгино” гэдэг газар /аймгийн төвөөс  урд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км, Цагаанхайрхан сумаас 35 км Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын мэргэжлийн нийт 66 хүн, 14 автомашинтай ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

“Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганыг зохион байгууллаа
Дорнод аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт өвчин гарчээ
ДЭМБ | 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй
Маргааш амрах томоохон зах, худалдааны төвүүд
Physical: Asia шоуны дараа үүссэн үзэгчдийн хэлэлцүүлгийг хэвлэлүүд онцлов
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?