HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

ХНХЯ: Далан аж ахуйн нэгж, 710 иргэнд жижиг зээл олгоод байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 20

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20.0 тэрбум төгрөгийн жижиг зээлийг 2023 оноос олгож эхэлсэн.

Дөрөвдүгээр сарын байдлаар 70 аж ахуйн нэгж, 710 иргэн хамрагдаж, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна.

Хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт ажлын байр бий болгох, хадгалахыг дэмжих бодлогын хүрээнд аймгуудад жилийн 4.4 хувийн хүүтэй, Улаанбаатар хотод жилийн 8.5-8.8 хувийн хүүтэй олгож буйгаараа онцлог юм.

Өмнөх жилүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг олгож байсан. Энэ хүрээнд 2022 оны жилийн эцсийн өссөн дүнгээр нийт 1436 иргэнд 12.8 тэрбум төгрөгийн зээлийг олгож нийт 2833 ажлын байрыг бий болгох, хадгалахад дэмжлэг үзүүлжээ.

Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50.0 сая хүртэл төгрөгийн зээл олгодог юм гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

Мoнoc Кocмeтик ХХК-ны дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуульд жишиг гар угаах орчин бий болгоно
Аюулгүй байдлаа хангаж, урьдчиланн сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна
С.ЦЭНГҮҮН: Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хэрцгий хандаж болохгүй
АНХААР | Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
“Төслийн сонгон шалгаруулалтад “Нааново грийн энержи” ХХК бичиг баримт дутуугаас хасагдсан”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?