HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 07 сарын 24

Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд хэдэн буудлууд хаагдсан байна. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд метроны буудлууд усаар дүүрсэн байгааг харуулжээ. Москвагийн Шереметьево, Домодедово, Внуково гэсэн гурван том нисэх онгоцны буудал үзэгдэх орчин, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн нислэг хойшлогдож, чиглэлээ өөрчилсөн ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Мосводосток хотын ус зайлуулах албаныхан шөнийн турш ажиллаж, ус зайлуулах торыг цэвэрлэж, үерт автсан явган хүний нүхэн гарцуудыг соруулжээ. 

Цаг уурч Евгений Тишковец “Телеграмм” сайтад  хотын баруун хойд дүүргүүдэд хүчтэй аадар бороо үргэлжлэн орохтөлөвтэй байгаа талаар анхааруулжээ. Москвагийн Тээврийн газраас иргэдийг автомашин жолоодохгүй байх, боломжтой бол нийтийн тээврээр зорчихыг уриалсан байна. 

Москва болон ойр орчмын бүс нутагт шар өнгийн сэрэмжлүүлэг зарлаад байгаа аж. Цаг уурчид секундэд 15 метр хүртэл ширүүсэж хүчтэй салхи шуурга шуурч, мөндөртэй бороо орж, Москвагийн автомашины тойрог зам, гуравдугаар тойргийн зам зэрэг томоохон замуудын хөдөлгөөнд саад учруулж болзошгүйг анхааруулсаар байна. Даваа гарагт  аадар бороо хоёр цаг хүрэхгүй хугацаанд хотын зарим хэсэгт нэг сард орох хэмжээний хур тунадас оржээ. ОХУ удаан үргэлжилсэн халуун, аадар бороо зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдэлд өртөмтгий болж байгааг уур амьсгал судлаачид эртнээс анхааруулсаар ирсэн.

https://www.themoscowtimes.com…
Архаг циститээс хэрхэн сэргийлэх вэ
Дархан-Уул аймагт цахим сургалтын төвийг нээлээ
ӨВ СОЁЛОО ДЭЛГЭРҮҮЛЬЕ | Буриад хуримын ёсон
Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал салбар хуралдаанаар үргэлжлэв
ӨВ СОЁЛ | ТӨЛ АВХУУЛАХ ЁСОН
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?