HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Бүтээн байгуулалтУлаанбаатарт

Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 07 сарын 09

Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа. Энэхүү төсөл нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн 24 мега төслийн нэг бөгөөд хотын авто замын ачааллыг бууруулах, дэд төвүүдийг шууд холбох, төвлөрлийг сааруулах, “20 минутын хот” хөгжлийн концепцыг хэрэгжүүлэх зорилготой томоохон бүтээн байгуулалт юм.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл нь Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцэгдэж, магадлал хийгдсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлсэн байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Монгол Улсын Их Хуралд танилцуулах шийдвэр гарсан бөгөөд ийнхүү чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэхийг дэмжсэн шийдвэр гарлаа.

Төслийн техникийн үндсэн үзүүлэлтийг дурдвал, нийт урт нь 26.7 км бөгөөд үүнээс 14.89 км нь хатуу хучилттай хурдны авто зам, 8.92 км нь дан болон давхар гүүрэн байгууламж, 2.08 км нь газар доогуурх туннель байна. Төслийн хүрээнд 6 эгнээт хурдны зам тавигдаж, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар баригдана. Автозамын тооцоот хурд нь 80–100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гадагш чиглэсэн олон улсын автозамуудтай холбогдож, нийслэлийн авто замын сүлжээ, ложистикийг дэмжих чухал холбогч зангилаа бүхий төсөл болох юм. Тус төслийг хэрэгжүүлснээр замын дундаж хурд 20–25 хувиар нэмэгдэж, түгжрэлийн индекс 23.3 хувиар буурна гэсэн тооцоо гарсан.

Мөн энэхүү төслийн өртөг нь батлагдсан ТЭЗҮ -нд дурдсанаар 918 сая ам.доллар бөгөөд үүнд зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд зэрэг зардлууд багтаж байна. Цаашид төслийг гурван багц болгон хэрэгжүүлэх бөгөөд эхний багцын олон улсын нээлттэй тендерийг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлах, бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар төлөвлөгджээ.

Нэгдүгээр тойрог замын техник, эдийн засгийн үндэслэлд дурдсанаар төслийн байгаль орчны үр нөлөөний хувьд тоосжилт 239 дахин буурч, зүлэгжүүлэлт, ногоон байгууламж талбай 16.6 дахин нэмэгдэж, тухайн орчин дахь хөрс, агаарын бохирдол буурна. Мөн дуу чимээний бохирдол 25.9 дахин, хөрсний чийгшил болон агаар чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэх бол нарны хэт төөнөлт 21.5 дахин, хөрсний элэгдэл 40.2 дахин буурна. Үүнээс гадна хог хаягдлын зөөвөрлөлт 6.7 дахин нэмэгдэх ба зам тээврийн ослоос үүдэх хохирлын зардал 50 хувиар буурч, жилийн нийт эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.долларт хүрэх боломжтой гэж урьдчилсан тооцоо гарсан нь зөвхөн дэд бүтцийн бус, нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон талт үр ашигтай бүтээн байгуулалт болохыг харуулж байна.

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай хамтарч ажиллана
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламж, ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина
Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үүрэг чиглэл өглөө
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Поп од Леди Гага жирэмсэн болсон гэх цуурхалд хариу өглөө
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?