HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Дүлэгнэсэн улс төрчдийн ухсан нүхэнд нь эдийн засаг унахад ойрхон байна

|
Мөнх-Отгон Мөнхбат
| 2025 оны 07 сарын 08

Монголын уул уурхайн салбарт хэрэгжиж буй “Алт-3” аян, Халзанбүргэдэйн орд, Эрдэнэтийн 49 хувь зэрэг бодит төслүүд өнөөдөр төрийн шийдвэргүй байдал, улс төрчдийн хоорондын хариуцлагаас зайлсхийсэн тоглолтын золиос болж хувирлаа.

Хувийн хэвшлийнхэн энэ “улс төрчдийн ухаж орхисон нүх”-нээс өөрсдөө гарч чадахгүй. Харин эдийн засаг тэр нүх рүүгээ унаж байна.

Монголын төр уул уурхайн бодлогын гол тэнхлэгүүдээ “Алт-3”, “газрын ховор элемент”, “үндсэн ордын олборлолт” гэж тодорхойлсон ч түүнийгээ хэрэгжүүлэх шийдвэр гаргах чадваргүйгээр олон сар, жил өнгөрлөө. Үүний цаад шалтгаан нь хэн ч хариуцлага үүрэхийг хүсдэггүй, шийдвэр гаргахаас айдаг улс төрийн тогтолцооны доголдолд оршиж байна.

Эдийн засгаа тэлэх гол хөшүүрэг нь уул уурхай гэдгийг төр өөрөө хүлээн зөвшөөрдөг. Алтны олборлолт, газрын ховор элементийн ашиглалт, үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай олон бодлого, тогтоолыг баталж байсан. Гэвч төрийн доторх эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын зөрүү эдгээр хөтөлбөрийг эхлүүлэхийг бус, саармагжуулахад түлхэж байна.

Жишээлбэл, “Алт-3” аян хэрэгжихийн тулд тусгай хамгаалалттай бүсийн ангилалд өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэвч УИХ “энэ бол Засгийн газрын бүрэн эрх” хэмээн шийдвэр гаргахаас бултаж, Засгийн газар “УИХ чиглэл өгсний дараа л шийднэ” хэмээн хойш тавьсаар байна. Энэ мэтээр нэгнээ түлхэж, шийдвэргүй байсаар хэн хохирч байна вэ? Хариулт нь тодорхой — хувийн хэвшил, эдийн засаг, цаашлаад Монголын ард түмэн.

Монголын Зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн хэлснээр, тэдний компани гэхэд 500 гаруй сая ам.долларын бодит хохирол амссан. Эдийн засгийн бус хохиролыг бол тооцох ч илүүц. Халзанбүргэдэйн ордын хайгуулын үеэр ард иргэд ирж гэрүүдийг нь буулгасан, зодоон үймээн болсон ч төр, цагдаа, шүүх нэг ч удаа зохих хариуцлага тооцоогүй. Энэ бол иргэдийн буруу биш. Иргэдийн үйлдэл хууль бус байсан эсэхээс үл хамаарч, төрийн хариу үйлдэлгүй байдал нь асуудлыг улам гааруулж, олон хүнтэй ирвэл хөөж болдог гэсэн аюултай итгэлийг нийгэмд суулгаж байна.

Алт аяныг хийж болно оо. Уул уурхай дээр учирч байгаа асуудлуудыг арилгаж, экспортод хяналт тавьж болно оо. Гэтэл үндсэн суурь шалтгаан чинь бид олборлолтоо л нэмэх ёстой. Олборлолт 5, 6тонн байгааг бид 20, 30 тонн болгохгүйгээр бодитой мөнгө ойрын нэг хоёр жилдээ огт орж ирэхгүй. За өнөөдөр тусгай хамгаалалтаас газар нутгийг гаргалаа. Алт олборлож эхэллээ гэсэн ч энэ чинь эдийн засгийн эргэлтэд орох гэж Зургаан сараас 1 жил болно. Ойролцоогоор 200-300 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Заа тэгээд мөнгө байна. Хөрөнгө оруулалт хийе гэхээр засаг нь шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн нөөц дуусахад ойрхон болж, үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгаа энэ үед засаг “Алт-3” аян эхлүүлсэн. Гэвч уг хөтөлбөр бодитой үр дүнд хүрэхгүй байгаа нь төрийн шийдвэрийн хөрсөн дээрээ хэрэгждэггүй, дүлэгнэсэн байдлаас шалтгаалж гацаж байна. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт орж ирнэ гэж найдах боломжгүй.

Монголын эдийн засаг өнөөдөр элгээрээ хэвтээгүй байж болох ч, хэзээ унах вэ гэдэг нь зөвхөн дэлхийн зах зээлийн үнээс бус, төрийн шийдвэр гаргах хурд, хариуцлагаас хамаарах болчихоод байна.

ӨНӨӨДӨР | ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр
Алтай хотхоны урд замыг долоодугаар сарын 1 хүртэл хаана
Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгав
Нийгэм хулгайч дээрэмчнээр дүүрчихсэн юм уу, гүтгэлэг доромжлолоор дүүрчихсэн юмуу
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?