HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 07 сарын 08

Өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил, тэр дундаа баяр наадмын өдрүүдээр хэрхэн ажиллах, гал түймэр, үерийн аюулаас эртнээс бэлтгэл базааж ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн наадмын хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүдээс олгож байгаа буюу жилийн жилд яригддаг хуушуур хийх зөвшөөрлийг 2024 оны хавраас эхлэн дүүргээс олгож байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар уг шуурхай зөвлөгөөний үеэр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын мэдэлд байсан зарим ажил дүүргүүдэд шилжсэн. Үүний нэг хуушуур хийх зөвшөөрлийг ч гэсэн дүүргээс мэдэж байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийг олгохдоо хуурч мэхэлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг зөрчил, алдаа гарах юм бол холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна” гэж мэдэгджээ. 

Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дараах чиг үүргүүд дүүргүүд рүү шилжжээ. Тухайлбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гадна зар сурталчилгааны самбарын зөвшөөрөл, нохой, муур устгалыг дүүргүүд рүү шилжүүлж, арчлалт хамгаалалтыг хариуцуулжээ.

Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэвэл холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2024 онд үндсэн есөн чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлжээ.Тодруулбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл олгох, нохой, муур устгал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа тохижилт, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламж, зар сурталчилгааны самбарын зөвшөөрөлтэй холбогдох чиг үүргүүд дүүргүүдэд шилжсэн. Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан наадмын хуушуур хийх зэрэг зөвшөөрлийг ч мөн дүүргүүдээс олгож, баталгаажуулдаг байна. Тиймээс өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо дүүргүүдийн зүгээс зөрчил, асуудал үүсгэсэн байвал холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна. Хариуцсан ажлуудаа нэр цэвэр, чанартай гүйцэтгэх хэрэгтэйг дүүргийн удирдлагуудад хэлжээ. 

#SEXEDUCATION | ЭРЧҮҮДИЙН ҮРГҮЙДЭЛ ГЭЖ ЮУ ВЭ
Баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа
Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулав
ДСХХ-оос 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчийн тоо огцом өссөн гэж мэдээллээ
Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж буй барилгын төслүүдийн гүйцэтгэлтэй танилцлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?