HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж буй барилгын төслүүдийн гүйцэтгэлтэй танилцлаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 27

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцлаа.

Архангай, Эрдэнэбулган сумын 6 дугаар багт баригдаж буй 160 суудалтай бага сургуулийн барилгын төсөл, арга хэмжээ нь орон нутагт эрх шилжин хэрэгжиж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 40% -тай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр “ДИ ТИ И ЭМ СТРОЙ” ХХК ажиллаж байна.

Архангай, Эрдэнэбулган сумын 3 дугаар багт баригдаж буй 160 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл, төсөл арга хэмжээ нь орон нутагт эрх шилжин хэрэгжиж байгаа бөгөөд 2024-2025 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан. Барилгын гүйцэтгэгчээр “ Гурвантамир” ХХК шалгарч, Барилга угсралтын ажил 95%-тай үргэлжилж, улсын комисс ажиллуулах бэлтгэл ажил хийгдэж байна.

Архангай, Эрдэнэбулган сум, 5 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр 240 ортой цэцэрлэг барих төсөл арга хэмжээ нь орон нутагт эрх шилжин хэрэгжиж байна. Барилгын гүйцэтгэгчээр “Идэрживаа” ХХК шалгарч барилга угсралтын ажил 50%-тай үргэлжилж байна.

Архангай, Эрдэнэбулган суманд баригдаж буй 150 ортой, 14 дүгээр цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээ нь орон нутагт эрх шилжин хэрэгжиж байгаа бөгөөд 2024-2026 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан. Барилгын гүйцэтгэгчээр “Газрын гагнаас” ХХК шалгарч барилга угсралтын ажил 60%-тай үргэлжилж байна.

Архангай, Эрдэнэбулган суманд баригдаж буй 150 ортой, 3 дугаар цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээ нь 2024-2026 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан. Барилгын гүйцэтгэгчээр “Эсгэл” ХХК ажиллаж, 2025 оны 09 дүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Архангай, Эрдэнэбулган суманд баригдаж буй 150 ортой, 8 дугаар цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээ нь 2024-2026 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан. Барилгын гүйцэтгэгчээр “Хөх бугат” ХХК ажиллаж, барилгын гүйцэтгэл 30%-тай үргэлжилж байна.

Архангай, Эрдэнэбулган суманд баригдаж буй 150 ортой, 9 дүгээр цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээ нь орон нутагт эрх шилжин хэрэгжиж байгаа бөгөөд 2024-2026 оны хооронд шилжин хэрэгжихээр Улсын төсөвт хөрөнгө батлагдсан. Барилгын гүйцэтгэгчээр “Идэрживаа”ХХК шалгарч барилга угсралтын ажил 45%-тай үргэлжилж байна.

Тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга угсралтын ажилтай Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг танилцаж, орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж барилга байгууламжийг тухайн гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулах, төсөл арга хэмжээнүүд дээр ажиллах хүч нэмэгдүүлэх ажлыг яаралтай зохион байгуулж ажиллах чиглэл өглөө.

ТАЛХ ХЭД БОЛСОН БЭ | Гол нэрийн барааны долоо хоногийн дундаж үнийн өөрчлөлт
СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Амралтын өдрүүдэд 25 иргэн угаартжээ
Багийн бага сургуулийг байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна
Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
ТАНИЛЦ: 2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарь
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?