HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

ДСХХ-оос 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчийн тоо огцом өссөн гэж мэдээллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 06

Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг хорих, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүчирхийлэх явдал эрс нэмэгджээ. Дэлхийн өнцөг булан бүрд, сэтгүүлчид дээд албан тушаалтнуудаас эмээсэн, хэлэх гэснээ залгиж, хаалттай камерны цаана нуугдсан байдалтай байгаад зогсохгүй олон сайхан сэтгүүлчид ажлаа хийж яваад л амь үрэгдэж байгаа нь харамсалтай. 

Өнгөрөгч тавдугаар сарын 3-нд “Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр” тохиосонтой холбоотойгоор дэлхийн сэтгүүлчдийн өдөр тутам тулгардаг асуудал, тэдний мэргэжлийн үнэ цэнийн тухай энэхүү нийтлэлдээ дурдъя. 21 дүгээр зууны бидний нийгэмд “хэвлэл мэдээллийн эрх чөлөө” хаа сайгүй байгаа мэт санагдах ч яг үнэндээ аль цаг үед, хаана дутагдаж байгааг тодорхойлон мэдрэх мэдрэмж олон нийтэд дутагдсаар байна. 

Дэлхийн Сэтгүүлчдийг Хамгаалах Хороо (ДСХХ) 2022 онд ажлын байран дээрээ амиа алдсан сэтгүүлчдийн тоо огцом өссөн гэж мэдээллээ. Нийт 67 ажилтан үнэнийг илчлэх гэж яваад амь үрэгдсэн нь 2021 оны дататай харьцуулахад 50 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. 

Энэ тоо баримтад Украинд болж буй дайн голлон нөлөөлсөн боловч бусад улс орнууд, тухайлбал Мексик, Гаити зэрэг улсын сэтгүүлчид хилийн зурвас дээр сурвалжлага хийх эсвэл цагдаагийн муж, террористуудын дарангуйллыг эсэргүүцсэнийхээ төлөө хамт ажиллагсдаа алдаж байна.

Израиль болон Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрт хүчирхийлэл нэмэгдэж байгаа нь мөн олон мянган хүний төдийгүй, сэтгүүлчдийн ​​амь насанд халдаж байгаа юм. 2022 оны тавдугаар сард Израилийн зэвсэгт хүчин Америк-Палестины ахмад сэтгүүлч Ширин Абу Аклехыг эзлэгдсэн Баруун эрэгийн Женин дэх Палестины дүрвэгсдийн хуаранд Израилийн цэргийн дайралтыг сурвалжилж байх үед нь хөнөөжээ. 

ДСХХ мөн 2022 онд түүхэнд байгаагүй олон сэтгүүлч шоронд хоригдсон нь дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө суларч байгаагийн илрэл гэж мэдээлж байна. Өнгөрсөн онд дэлхийн 30 гаруй улсад 363 сэтгүүлч баривчлагдсанаас хамгийн олон нь Иран, Хятад, Мьянмарт болсон юм. Нийт тоо нь 2015 онтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн бөгөөд Хэвлэлийн Эрх Чөлөөний баг 30 жилийн өмнөөс шоронд хоригдож буй хүмүүсийн тоог хянаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Хоёр жилийн өмнө Москвад Уолл Стрит сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершковичийг зохиомол “тагнуул хийсэн” хэргээр баривчилсан нь өнгөрсөн долоо хоногт Хятадын нэр хүндтэй сэтгүүлч Дун Юйю тагнуул хийсэн хэргээр шүүгдэх болсонтой давхцлаа. Энэ хоёр баривчилгаа нь нэг зоосны хоёр тал. Хэвлэлийн эрх чөлөөг гутаан доромжлох гэсэн хоёр эзэрхэг ёстой улсын сэтгүүл зүйг хэлмэгдүүлж буй үйл ажиллагаа.

Хятадын сэтгүүлч Ююй Гуанмин өдөр тутмын төрийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг бөгөөд тэрээр редактор, тайлбарлагчаар ажилладаг. Тэрээр 2007 онд Харвардын Их Сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд Хятад улсад тулгарч буй сорилтуудыг илэн далангүй үнэлж, тодорхой дүн шинжилгээ хийдгээрээ олонд танигдаж, хүндлэгддэг сэтгүүлч билээ. Түүнийг жилийн өмнө баривчилсан. 

ОХУ-д төвтэй Уолл Стрит сонины сурвалжлагч 31 настай Гершкович өнгөрсөн гуравдугаар сард Екатеринбургт сурвалжлага хийхээр явж байгаад саатуулагдсан юм. Тэрээр тийнхүү хүйтэн дайнаас хойш Оросын аюулгүй байдлын албаныханд баривчлагдсан анхны Америк сэтгүүлч болсон. Ди Журнал, Цагаан ордон болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийг тагнуул байсан гэх Оросын мэдэгдлийг үгүйсгэж, нэн даруй суллахыг уриалж байна.

Хууль бус баривчилгаа, түр саатуулалт, сэтгүүлчдийг хөнөөхөөс гадна дэлхий даяар өдөр бүр, ялангуяа эмэгтэйчүүдийг онилсон дарамт шахалтын давалгаа бийг мөн үл ойшоож болохгүй. 

Жишээлбэл, Пакистаны Гарида Фаруки зэрэг сэтгүүлчид ёс бус, заналхийлсэн дарамт шахалтын харгис кампанит ажлын бай байсаар ирсэн. 

Түүний зүгээр л ажлаа хийхийн тулд хичээж буй тэмцэл нь газар дээр нь ярилцлага авах, олон нийтийн арга хэмжээнд оролцох, шуугиан дагуулсан цаг үеийн мэдээ бэлтгэх үеэрээ доромжлуулж, халдлагад өртөж байсан дэлхий даяарх олон мянган эмэгтэй сэтгүүлчдийн дуу хоолойг боогдуулж буй онлайн дарамтын тод жишээ болжээ.

Вашингтонд төвтэй ашгийн бус Олон Улсын Сэтгүүлчдийн Төв (ОУСТ) болон ЮНЕСКО-гийн 700 орчим эмэгтэй сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаагаар дөрвөн эмэгтэй сэтгүүлч тутмын гурав нь ажлынхаа явцад цахим хүчирхийлэлд өртсөн гэж хариулжээ. Үүний үр дүнд судалгаанд хамрагдагсдын 30 орчим хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө контентэд байнга хяналт тавьж, биеэ барьдаг гэж хариулсан бол 38 хувь нь цахим орчинд өөрийгөө бага харагдуулахыг хичээдэг болсон гэлээ. 

Уг тайланд “Эмэгтэй сэтгүүлчдийн эсрэг цахим хүчирхийлэл нь олон улсын хэмжээнд хэвлэлийн эрх чөлөөнд учирч буй орчин үеийн хамгийн ноцтой заналхийллийн нэг” гэж тэмдэглэжээ.

Амьдралынхаа цаг минут тутам медиа контент, хэвлэл мэдээлэлээр бөмбөгдүүлж байгаа бид техник технологи хөгжиж дэвшихийн хэрээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө түүнтэй мөр зэрэгцэж чадаж байна уу, доошоо хөмөрч байна уу гэдгийг ялгах олон талын мэдлэгтэй уншигч, сонсогч байх хэрэгтэй болов уу. 

Эх сурвалж – https://www.aljazeera.com/opinions/2023/5/3/we-must-do-more-to-protect-journalists-globally?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR24TVVSEsJr2TaaQDTpeQnQMnp2_P0rNYuoZqk0DDZ2crtUUui3iQyrnDo_aem_AREv73QA5oVCS7cV2ocTlJK_BBlI8fn_vPmy_iovr-x0Tr5hAWrBbwxeqNg_eWEzo6oxraE_zYsLtkZRG5YaKRsD

Бэлтгэсэн дадлагажигч оюутан – Э.Номин

НИЙСЛЭЛИЙН ТҮГЖЭЭ | Амжилтад хүрэх гэж биш ажилдаа амжих гэж 05.00 цагт босдог
Хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 7.2 сая ам метр талбайг ариутгаж, халдваргүйжүүлэв
“Rhyme” УСК өнөөдөр нээлтээ хийнэ
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?