HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

 “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг авто зогсоол, явган хүний зам болгон тохижуулж байна

|
HumanZ
| 2025 оны 07 сарын 03

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Саруул” захын хойд талд зөвшөөрөлгүй байршуулсан гараашийг чөлөөлж, тухайн талбайд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ил зогсоол, явган хүний зам барьж байна. Тухайн байршилд НЗДТГ болон дүүргийн холбогдох албаныхан ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргын 237 дугаар захирамжийн дагуу “3огсоол” хөтөлбөрийн хүрээнд СБД-ийн 3 дугаар хороо буюу Саруул худалдааны төвийн хойд талд 16, 17 дугаар байрны оршин суугчдын санаачилгаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьсан байсан 16 гараашийг буулгасан. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 30 гаруй машины ил зогсоолыг барьж, тохижуулж, ажлыг долоодугаар сард багтаан бүрэн дуусгана. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлаж буй зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нурааж, үр дүнтэй ашиглаж байгаад иргэд сайшаалтай байгаа. Гарааш буулгах арга хэмжээ амжилттай хэрэгжиж, 70-80 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн дүүргийн хэмжээнд энэ онд төлөвлөсөн ажлын тендер зарлалт 80 хувьтай бөгөөд эхний ээлжийн төслүүд хэрэгжиж эхэлсэн. Явган хүний зам давчуу зарим байршилд ААНБ-уудтай тохиролцож, хашаа, хайсыг буулгаж иргэдэд ээлтэй болгож, автомашин зорчих боломжийг нэмэгдүүлж байна. Тус хороонд байрлаж буй Орос 3 дугаар сургууль нь 2000 орчим сурагчтай боловч урд хэсэгтээ стандартын явган хүний зам байхгүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна” гэв.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж гээд иргэдэд хэрэгцээтэй тохижилт хийж байгаа сайн жишгийн нэг энэхүү байршил дээр харагдаж байна. Харин энэ хэсэгт сургууль орчмын явган хүний замын стандарт мөрдөгдөөгүй байна. Тиймээс ААНБ-уудтай тохиролцож, газрыг нэг метр орчим татуулах зэргээр олон улсын жишгээр арга хэмжээнүүд авч, тохижилт хийж болно. Ингэснээр оршин суугчдад ээлтэйгээс гадна тухайн ААНБ нь нийслэл болон дүүргээс татварын хөнгөлөлт эдлэх зэрэг дэмжлэгийг авч, хэн хэндээ хэрэгцээтэй байдлаар асуудлыг шийдэж болдог” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Amazon компани 14 мянган ажлын байрыг цомхотгоно
Аюулт үзэгдэл, ослын 50 удаагийн дуудлага бүртгэгдэж, дөрвөн иргэнийг авран хамгаалав
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна
Энэ зун дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ
Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?