HumanzHumanzHumanz
Хайх
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
Хайх
Follow US
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эдийн засаг

Нэткапиталын Монголын анхны 20 хувийн хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100 хувь биелж, ₮30 тэрбумыг төвлөрүүлэв

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 07 сарын 02

Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа жилийн 20 хувийн хүүтэйгээр олон нийтэд нээлттэй санал болгосон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа ердөө дөрөв хоногийн дотор бүрэн дүүрч, 2025 оны долдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор хаагдлаа.

“Нэткапитал Эй Би Эс” ТЗК ХХК нь 24 сарын хугацаатай, жилийн 20 хувийн хүүтэй, улирал тутмын (3 сар тутам) хүүний төлөлттэй, автомашины фидуцийн эрхтэй зээлийн хөрөнгөөр 100 хувь баталгаажсан ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож, нийт 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг амжилттай татан төвлөрүүллээ.

Энэхүү өндөр өгөөжтэй, эрсдэл багатай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулагч хувь хүн болон байгууллагын итгэлцэл, идэвхтэй оролцоо нь ХБҮЦ-ны анхдагч арилжаа 100 хувийн гүйцэтгэлтэй хаагдах гол нөхцөл болж, дотоодын хөрөнгийн зах зээлд шинэ жишиг, шинэ боломжийг бий болголоо.

“Нэткапитал Эй Би Эс” ТКХ ХХК нь “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан компани бөгөөд тус санхүүгийн байгууллага нь Монгол Улсад 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа эрхэлж буй, банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.

2024 оны байдлаар Нэткапитал Санхүүгийн Группийн гол компани болох “Нэткапитал Финанс Корпораци” ББСБ ХХК-ийн нийт хөрөнгө 271 тэрбум төгрөгт хүрч, Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийг хамарсан 44 салбар, 600 гаруй чадварлаг ажилтантай болж, 112 мянга гаруй харилцагчийн итгэлийн хүлээсэн байгууллага болон өргөжин тэлсэн байна.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр 97.2 хувиар үнэлэгдэн засаглал сайтай санхүүгийн байгууллагын нэг болсон нь харилцагчид болон хөрөнгө оруулагчдын итгэлийг өндөр түвшинд хадгалсан, хариуцлагатай, ил тод, найдвартай байдлын баталгаа болж байна.

Тус ХБҮЦ-ны анхдагч арилжааг гаргахад дараах байгууллагууд хамтран оролцлоо:

  • Андеррайтераар: Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК
  • Хуулийн зөвлөхөөр: Эм Ди Эс энд Хаанлекс ХХН
  • Хөрөнгийн итгэмжлэн удирдагчаар: МИК ОССК ХХК
  • Зээлийн шинжилгээ гаргагчаар: Онч Аудит ХХК
  • Синдикат гишүүнээр: Мандал Капитал Маркетс ҮЦК ХХК
  • Биржээр: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж

Холбоо барих:

📞 7223-6666

📧 [email protected]

🏢 Шангри-Ла оффис, 11 давхар, 1102 тоот

Наадмын тухай хуулийг эцэслэн баталлаа
Соёлын яам хүүхдүүдэд олгох “Үндэсний соёлын бодлого”-оо бодож олмоорсон…
Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзлаа
“Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
Халхын голын байлдаанд оролцсон 102 настай сувилагч өөрийнхөө тухай жүжгийг үзлээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?