HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 27

  Нийслэлийн ИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл амаржих газруудын удирдлагуудтай уулзаж үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Э.Хулан, төлөөлөгч, зөвлөлийн гишүүн Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Б.Сэмжидмаа, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Э.Одонтуяа нар оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Х.Бат-Ирээдүй, “Өргөө” амаржих газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Н.Батсайхан, “Хүрээ” амаржих газрын эмнэлгийн дарга Ш.Алтантуяа, “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболд нар үйл ажиллагаа болон нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн юм.

Түүнчлэн НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөл нийслэлийн амаржих газруудын нөхцөл байдалтай танилцаж, дэмжиж ажиллах талаар уулзалт хийж байгаа нь анх удаагийн тохиолдол бөгөөд тухайн салбарын тулгамдсан асуудлыг сонсож, нөхцөл байдалтай танилцсанд талархаж буйгаа амаржих газрын удирдлагууд болон алба хаагчид илэрхийллээ. Амаржих газруудын хувьд харьцангуй нөхцөл байдал сайжирч байгаа хэдий ч эмнэлгийн барилга байгууламж элэгдэж хуучирсан, анхан шатны болоод нарийн мэргэжлийн үзлэг оношлогооны аппарат, тоног төхөөрөмж дутмаг, албан хаагчдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төсөв, санхүү хүрэлцдэггүй, төрийн байгууллагын уялдаа холбоо тааруу зэрэг тулгамдсан асуудлыг дурдлаа.

Харин НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “20 минутыг хот” үзэл баримтлалын хүрээнд үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд төлөвлөж, нэгдсэн эмнэлгийн статустай болох зайлшгүй шаардлага үүсэж байгааг онцлов. Мөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ажиллахаас гадна өсвөр үеийн охидын хүсээгүй жирэмслэлт, амьгүй ургийн эндэгдлийг бууруулах, амаржиж буй эмэгтэйчүүдийн ялангуяа 40 наснаас дээш эмэгтэйчүүдийн төрөлт, төрөлтийн дараах сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зэргийг цогцоор нь сайжруулахад анхаарах, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөлийг илэрхийлэх, гадаад харилцаа холбоогоо илүү сайжруулж олон улсын шинэ инновац технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, эмч, албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн дээрх тулгамдсан асуудлын хүрээнд НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дамбадаржаад 1973 айлын орон сууц барина
Маргааш төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно
Аврагчдын олон улсын сургалт, семинарт хамрагдаж байна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
ОХУ нь шинэ цөмийн хөдөлгүүртэй “9M730 Burevestnik” крүүз пуужинг амжилттай туршжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?