HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

ОХУ нь шинэ цөмийн хөдөлгүүртэй “9M730 Burevestnik” крүүз пуужинг амжилттай туршжээ

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 29

ОХУ цөмийн хөдөлгүүртэй “Буревестник” крүүз пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн талаар Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт мэдэгдлээ. Москвагийн мэдээлснээр энэхүү зэвсэг нь ямар ч пуужингийн эсрэг хамгаалалтыг нэвтрэх чадвартай бөгөөд ОХУ уг зэвсгийг ашиглалтад нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Валерий Герасимовын мэдээлснээр, уг пуужин аравдугаар сарын 21-нд хийгдсэн туршилтын үеэр 14,000 км зайг туулж, 15 цаг орчим агаарт байжээ. “9М730 Буревестник” буюу НАТО-гийн ангиллаар SSC-X-9 “Skyfall” хэмээн нэрлэгдсэн энэхүү зэвсэг нь одоо болон ирээдүйд ашиглагдах ямар ч пуужингийн хамгаалалтыг даван гарах чадвартай, бараг хязгааргүй нислэгийн хүрээтэй, урьдчилан таамаглахын аргагүй нислэгийн замтай гэж ОХУ мэдэгдэв.

Путин, Украины дайныг удирдан хянаж буй генерал нартай уулзах үеэрээ цэргийн хувцастай сууж, “Манай энэ зэвсэг бол дэлхийд дүйцэх зүйлгүй, өвөрмөц бүтээл” хэмээн онцолсон байна.

Тэрбээр өмнө нь зарим орос мэргэжилтнүүд энэхүү зэвсэг бодит ажил хэрэг болох боломжгүй гэж үзэж байсан ч “гол туршилт амжилттай хийгдсэн” гэж мэдэгдэв. Путин, Герасимовт хандан “Буревестник”-ийг ангилах, ашиглалтад бэлтгэх дэд бүтцийг байгуулах шаардлагатайг дурдсан байна.

Герасимовын хэлснээр, уг пуужин цөмийн хөдөлгүүрээр ажиллаж, урт хугацаанд ниссэн нь өмнөх туршилтуудаас онцлог байжээ. Тэрээр “энэ зэвсэг ямар ч пуужингийн эсрэг хамгаалалтыг сөрөх чадвартай” гэж онцолсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Путин ОХУ-ын стратегийн цөмийн хүчний хуурай зам, тэнгис, агаарын хүчний хамтарсан сургуулилтыг удирдан, бэлэн байдлыг шалгажээ

“Манай цөмийн саатуулах хүчний орчин үеийн түвшин дэлхийд хамгийн өндөр түвшинд байна” гэж Путин мэдэгджээ.

АНУ ба ОХУ хамтдаа дэлхийн цөмийн зэвсгийн нийт нөөцийн 87 хувийг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийг олон удаа устгах хүчин чадалтай гэж Америкийн Шинжлэх Ухааны Холбоо (FAS) мэдээлсэн байна.

Тус байгууллагын тооцоогоор, ОХУ 5,459 ширхэг, АНУ 5,177 ширхэг цөмийн цэнэгт хошуутай.

“Манай стратегийн хүчнүүд Оросын Холбооны Улс болон Холбооны Улсын аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай” гэж Путин хэллээ.

Reuters.com.      26th Oct

Батноров-Норовлин чиглэлийн 50 км авто зам ашиглалтад орлоо
Улаанбаатарын хүүхдүүдийн амьсгалж буй агаар, БИШ ЭЭ ХОРТ БОДИСУУД
Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган болно
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?