HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг иргэнд ойлгомжтой болгох шаардлагатайг онцоллоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 19

Улсын Их Хурлын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан  ажлын хэсгээс зохион байгуулсан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийн зорилго нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрх зүйн шинэчлэл, чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцооны шинэ чиг хандлагыг тодорхойлох, олон улсын сайн туршлага болон орон нутгийн эмнэлгүүдийн бодит нөхцөл байдалтай уялдуулахад чиглэж байв.

Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, судалгаа, сургалтын байгууллага, олон улсын байгууллага, орон нутгийн эмнэлгүүд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 50 гаруй байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд Эрүүл мэндийн яам болон харьяа агентлагууд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Удирдлагын академи, Чикаго болон Вашингтоны их сургуулийн судлаачид, Монгол-Японы эмнэлэг, нийслэлийн амаржих газрууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХС), Азийн хөгжлийн банк (АХБ)-ны төлөөлөл багтсан байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчдын зүгээс асууж, байр сууриа илэрхийлж, сэтгэл зүйн үйлчилгээ, хоспис, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх нөхөн сэргээх тусламжийг эрүүл мэндийн даатгал (ЭМД) болон Нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Түүнчлэн Нийслэлийн “20 минутын хот” бодлого болон орон нутгийн эмнэлгүүдийн нөхцөл байдал, хүртээмжийн ялгааны талаар ч нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Мөн хэлэлцүүлгийн үеэр АНУ, БНСУ, Эстони зэрэг орнуудын шинжээчдийн стратегийн худалдан авалт, урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоо, эмнэлгийн магадлан итгэмжлэл зэрэг сэдвээр туршлага, санал, зөвлөмжийг хуваалцсан. Стратегийн худалдан авалт нь төлбөрийн арга биш, харин чанартай үйлчилгээний баталгаа болохыг энэ үеэр оролцогчид тодотгосон.

Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Сүмон Куан стратегийн худалдан авалтыг бие даасан байгууллагын хүрээнд хэрэгжүүлэхийг санал болгож, АНУ-ын Индианагийн эрүүл мэндийн газрын захирал Анур Айбханова эмнэлгийн магадлан итгэмжлэл, эмнэл зүйн удирдамж, шалгалтын тогтолцоог хуульчлах шаардлагатайг онцлон дурдсан.

Түүнчлэн хойд болон төвийн бүсийн орон нутгийн эмнэлгүүдийн төлөөлөл тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, санхүүжилт, эмч, ажилтнуудын ачаалал, тоног төхөөрөмжийн хүртээмж зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцуулсан. Орон нутагт тулгамдаж буй нөхцөл байдалд үндэслэн илүү оновчтой, ялгавартай зохицуулалт шаардлагатайг санал болгов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрөх эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн үйлчилгээ, эмнэлгээс гарах үеийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хөндөн, “Дисчарж төлөвлөлт” буюу эмнэлгээс гарах төлөвлөгөөг хуулиар дэмжих, даатгалын санхүүжилтэд хамруулах санал гаргав. Тэрээр Монгол-Японы эмнэлгийн “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-ны туршлагыг онцолж, бусад эмнэлэгт нутагшуулах хэрэгцээ байгааг тэмдэглэсэн юм.

Нийслэлийн Хүрээ амаржих газрын захирал, доктор Ш.Алтантуяа салбарын бодит байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж, эмнэлгийн менежмент, нөөцийн оновчгүй зарцуулалт, төлөвлөлтийн алдааны тод жишээг дурдлаа. Тэрээр чанарын ойлголтыг иргэн төвтэй тусламж үйлчилгээтэй уялдуулж шинэчлэн тодорхойлох шаардлагатайг онцолсон. Мөн дурангийн аппарат худалдан авч суурилуулсан ч, ашиглах боловсон хүчин дутагдсаны улмаас ашиглагдаж чадахгүй байгааг дурдаж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын чухлыг хөндсөн юм.

Мөн хуульч Т.Мөнх-Оргил олон улсын хуулиудтай харьцуулсан судалгаа танилцуулж, стратегийн худалдан авалт, нэгдсэн удирдамж, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо зэрэг олон улсын эрх зүйн суурийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах шаардлагатайг тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа хааж үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ, хоёр өдрийн хэлэлцүүлгээр бид салбарын бодлого тодорхойлогчид, судлаачид, эмнэлгийн эмч, ажилтнууд, орон нутгийн төлөөлөгчдийн санал бодлыг нэгтгэж чадлаа. Хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн нэр томьёоны өөрчлөлт бус, чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцоог цогцоор нь багтаах ёстойг энэ хэлэлцүүлэг баталж өглөө хэмээгээд, оролцсон бүх талуудад талархал илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн явцад гарсан бүх санал, дүгнэлт, зөвлөмжийг ажлын хэсэг бодлогын баримт бичиг, хуулийн төслийн боловсруулалтад тусгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх эрх зүйн шинэчлэлийн үндэс суурь болгохоор ажиллана хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээллээ.

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах хүүхдүүдтэй гэрээ байгууллаа
Сүхбаатар аймагт гарсан түймэрт 1200 га талбай өртжээ
Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөв
Зайсангийн тойрогт нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах эсэхээр санал асуулга авч эхэллээ
Алба хаагчид цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг ханган ажиллав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?