HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Ирэх даваа гарагаас скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 17

Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх даваа гарагаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм.

Нийслэлийн Засаг даргын А/1453 тоот захирамжийг

  • Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.7 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.5, 28.1.10 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалт,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, 9.4.2, 9.4.3, 9.4.5 дахь заалт,
  • Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргав.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгав.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана
Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн
“НИССАН НАВАРА, СУЗУКИ ЖИМНИ” ЗАГВАРЫН 40 АВТОМАШИНЫГ ГАРДУУЛЛАА
Их цэвэрлэгээний үеэр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?