HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Казахстаны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай хоёр ард түмэн эрт үеэс түүх, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой явж ирсэн найрсаг харилцаатай орнууд бөгөөд Монгол, Казахстаны хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Хоёр улсын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлийг бодит ажил хэрэг болгох, тэр дундаа хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол, Казахстаныг холбосон дөт замыг бий болгох, Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг тогтмолжуулах зэрэг чиглэлд Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв. 

Элчин сайд А.Сейтакынов Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн тэлэх, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийллээ. Монгол, Казахстаны хооронд 1992 оны 01 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

Хэйли Бибер Victoria’s Secret-ийн “A Very VS Valentine’s” кампанит ажлын нүүр царай болов
ЦАГ АГААР | Өнөөдөр зарим нутгаар бороо орж сэрүүснэ
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна
Хүүхдүүдийн дунд дээрэлхэл, бэлгийн хүчирхийлэл хурдацтай өсөж буй нөхцөл нь ЦАХИМ ОРЧИН
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 2025 онд ашиглалтад оруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?