HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.20/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан мэндчилгээ дэвшүүлсэн ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев нарт талархаж буйг уламжлахыг Элчин сайдаас  хүслээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал.  Энэ хүрээнд ойрын хугацаанд хоёр талын ЗГХК-ын удирдлагууд уулзаж хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүд, түүнчлэн тулгамдсан асуудлуудаа ярилцаж шийдвэрлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.  Мөн энэ сарын сүүлээр Беларус Улсын нийслэл Минск хотноо болох Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг талууд бүрэн хангаж буйг тэмдэглэв. 

Элчин сайд А.Н.Евсиков Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тухайлбал, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, танилцууллаа.   

Уулзалтаар Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

CRYPTOTUUKH | “ЦАГААН САР” хэмээх нэр үүссэний учиг
Маргааш амрах томоохон зах, худалдааны төвүүд
Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзав
Хасах 40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа
НОСК ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?