HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

“Токио тунхаглал 2023” хамтарсан мэдэгдэл гаргалаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 02

“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум Японы Токио хотноо болж өнгөрлөө. Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хотуудад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэж, цаашид шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн төлөө хотын удирдлагууд туршлагаасаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү арга хэмжээний оролцогчид 18 заалттай “Токио тунхаглал 2023” хэмээх хамтарсан мэдэгдлийг гаргалаа.

Энэ тунхаглалд илүү хүртээмжтэй, аюулгүй хотыг бий болгох, тогтвортой, шударга нийгмийг цогцлоох заалтуудыг тусгасан. Тухайлбал, жендерийн тэгш эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах талаар онцолсон юм. Мөн байгалийн гамшгийн хор хохирлыг бууруулах, тухайлбал Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг арилгахад хотууд нэгдэн туслах санаачилгыг энэхүү тунхаглалд багтаав.

Токио хотын Захирагч Юрико Коикэ:

-Уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг бидэнд тулгамдаж буй асуудал нийтлэг. Цаашид эдгээр асуудал, бэрхшээлийг хамтдаа даван туулж, сайн туршлага, шинэ санаачилгаа хуваалцахаар дэлхийн таван тивээс 30 гаруй хотын төлөөллийг оролцуулсан “G-NETS” форумыг зохион байгууллаа. Оролцогчдын олонх нь цар тахал болон Орос-Украины дайнаас үүдсэн бэрхшээл, тэр дундаа эрчим хүчний хямралын талаар онцолж байна. Мөн хүн амын хэт төвлөрөл, насжилт, төрөлт буурах, байгаль экологийн тэнцвэр гээд адил төстэй асуудлууд  бүгдэд тулгарч буй нь уулзалтаас харагдаж байна.

Токио хотын зүгээс форумын оролцогч, зочдод хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалт, дэвшилтэт технологио танилцуулсан. Мөн бусад хоттой туршлагаа хуваалцаж хэлэлцсэнээр олон асуудлыг шийдэх гарцыг олж харлаа. Цаашид “G-NETS”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр Ажлын хэсэг гаргаж, хотуудын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Тухайлбал, ирэх оны тавдугаар сард “G-NETS” олон улсын хурлыг  хоёр дахь удаа зохион байгуулна” хэмээлээ.

НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Дэлхийн хотууд тогтвортой, хүртээмжтэй нийгмийг цогцлоож, иргэддээ, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд гарч буй шинэ санаачилгыг дэмжих дээр форумын оролцогчид санал нэгдэж байна. Мөн цаашид хамтын ажиллагаагаа тэлэх, спорт, урлаг, нийгэм, залуусын хөгжилд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар бид санал солилцлоо” гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Монгол, Бельги улсын гадаад яамдын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
ИРЦ: Өнгөрсөн сарын чуулганы хуралдаанд бүрэн суусан гишүүд
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?