HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

Ирэх галлагааны улиралд “импортын бэлэн түлш” худалдаж авна

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 06 сарын 19

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоол, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш худалдаж авна.

Засгийн газрын 2024 оны 22 дугаар тэмдэглэл болон 2025 оны 2 дугаар тэмдэглэлээр сайжруулсан шахмал түлшний туршилтын ажлыг итгэмжлэгдсэн лабораториудын буюу TTRC, ALS, Ашигт малтмал газрын тосны газар, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораторийн шинжилгээнд хүргүүлсэн. 

Шинжилгээгээр баяжуулсан нүүрсээр хийсэн шахмал түлшний хаягдал утаанд хүхэрлэг хий, угаарын хийн агуулга MNS5216:2016 стандартын шаардлагыг хангаагүй. Тиймээс Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс шахмал түлш үйлдвэрлэлд ашиглах тохиолдолд дахин баяжуулах, баяжуулалтын технологийг өөрчлөх эсвэл анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай гэж үзэж АББҮХ-ны тогтоолоор ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш оруулж ирэх шийдвэр гарсан.  

Мөн холбогдох бусад тогтоол, шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод ирэх өвлөөс сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхгүй. 2025-2026 оны галлагааны улиралд 340 мянган тонн шахмал түлш худалдан борлуулахаас 40  мянган тонн нь одоо бэлтгэгдэж буй мидлингээр хийсэн шахмал түлш, 300 мянган тонн нь импортын бэлэн шахмал түлш буюу хагас коксон хөх нүүрс байхаар төлөвлөж байна. 

Дараах тогтоол, шийдвэрүүдийн дагуу импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна. 

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн гуравдугаар хуралдаанаар:

-“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ стандартад заасан хэмжээнээс дунджаар 1.66 дахин их, нүүрстөрөгчийн дутуу ислийн хүлцэх хэмжээ 1.45 дахин их байгааг анхаарч, анхдагч нүүрсний өөр эх үүсвэрийг судлах шаардлагатай. Хагас коксон шахмал түлшийг импортоор авахдаа тухайн түлшний дээжийн нарийвчилсан шинжилгээг хийж, дүгнэлт гаргуулна.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор: 

-Хагас коксон шахмал түлшийг хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болгосон. Үүнийг тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК-ийн шинээр үйлдвэрлэх гэж буй сайжруулсан шахмал түлшний анхдагч түүхий эд болох “Эрдэнэс тавантолгой’ ХК-ийн олборлож буй “тэг” давхаргын нүүрсний баяжуулсан нүүрсний чанарын үзүүлэлт, уг түүхий эдээр үйлдвэрлэсэн түлшний үзүүлэлт стандартын шаардлага хангаагүй дүн, Эрчим хүчний сайдын 2023 оны А/94 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын тайланд үндэслэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон 2025-2026 оны галлагааны улиралд түлшээр тасралтгүй хангах зорилгоор импортын бэлэн түлшийг (хөх нүүрс)хэрэглэгчдэд зориулан жижиглэн савлах, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Д.Амгалан нарт даалгасан байдаг.

Төөрсөн, сураггүй болсон есөн иргэнийг эсэн мэнд олжээ
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн төлөвлөлтийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр боловсруулна
Шон “Дидди” Комбсын шоронгоос гарах хугацаа 2028 онд гэж тогтоогдлоо
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
Казахстан улсын Астана хотын ерөнхий боловсролын сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа…
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?