HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 27

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар албан хаагчдадаа зориулсан Ёс зүйн сургалтыг өнөөдөр /2025.06.26/ зохион байгууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, Монгол Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 онд баталсан бөгөөд тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоож, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг шийдвэрлэх, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсныг сургалтыг нээж үг хэлэхдээ тодотгосон.

Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны 1146 дугаар захирамжаар 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн дэд хороо”-г байгуулсан гээд тус дэд хорооны дарга, гишүүдийг танилцуулав.

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийг байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо, томилох эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэхээр хуульд заасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т “төрийн албан хаагч ёс зүйтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг тогтмолжуулах”-аар туссан гэдгийг Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур дурдаад, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.  

Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх стратегийн зорилт, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулсан уг сургалтад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс оролцож, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

Мөн Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, Доктор (Ph.D), дэд профессор А.Алтанзул “Парламентын ажлын албаны ажилтны ёс зүйн олон улсын нийтлэг жишиг” сэдвээр мэдээлэл өгсөн.

Сургалтын үеэр төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага, түүнийг сайжруулах судалгаа, практик мэдээлэл, энэ талаарх эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
“Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтын хаалтын үйл ажиллагаа боллоо
ЗӨВЛӨМЖ | Цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт ХОЁРООС доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа
Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?