HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
2MOOD

Г.СҮРЭН | Ихрүүдийн ээж хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрдэг

Сайн уу өнөөдөр бид 2MOOD ихрүүдийн булангаараа хоёр ихрүүдийн ээж, хорвоогийн нэгэн сайхан ээжтэй та бүхнийг танилцуулж байна. Олон зүйл нуршилгүй түүний амьдралын түүхийн хэсэгхэнээс хуваалцаж нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Би хоёр ихэр охин, нэг хүүтэй. Би хүүхдүүдийнхээ талаар тодорхой ярьмааргүй байна. Ээж нь цэвэрлэгч гээд зарим нэг мэдэхгүй хүмүүс нь таниад, хүүхдүүдийн минь амьдралд ямар нэг сөрөг зүйл тохиолдохвий гэж санаа зовоод л тэр шүү. Миний хүүхдүүд хэзээ ч ээжээсээ ичиж нууж хааж байгаагүй ээ. Гэхдээ эгч нь хүмүүс ямар олон өнгөтэй байдгийг өөрийн амьдралаараа мэдэх учир дэмий байх гэж бодлоо.

Намайг Г.Сүрэн гэдэг. Эгч нь одоо хүмүүсийн хэлж, ярьдгаар зам цэвэрлэдэг ТҮК-ийн ажилтан. Энэ ажлаа хийгээд дөрвөн жил болж байна. Хааяа хүүхдүүд шиг минь залуучууд загнаж хараана. Ажлыг минь хүндлэхгүй юм гэхэд холдооч, зайлаач гээд элдвээр хараана. Тэр үед л ёстой танихгүй хүн байлаа ч газар дор орчмоор санагдтал ихээр гомддог. Би ч гэсэн эх хүн, би та нарын ээж, эгчтэй чинь л адилхан эх хүн шүү дээ гээд хэлмээр санагддаг юм. Үеийн хөгшин хүмүүс загнаж хараах яах вэ, тоодоггүй юм. Тэдний үе угаасаа дуусаж байна. Ирээдүй болсон залуучууд яагаад ийм байна вэ гэж бодохоор би өөрийн хүүхдүүдээ хүнлэг сайхан сэтгэлтэй, боловсролтой болгох тал дээр маш анхаардаг. Би хүүхдүүдээ үнэтэй сургуульд оруулж, өндөр боловсрол эзэмшүүлж чадаагүй ч гэсэн хичээлээ тараад ирэхэд нь хичээлийг нь өөрөө харж байгаад хийлгэдэг байсан. Яг үнэндээ зөв буруу хийгээд байгаа үгүйг нь ч өөрөө мэдэхгүй байгаа ч гэлээ даалгавраа хийгээгүй байснаас дээр гэж бодоод л харж суудаг байлаа. Хоёр охиноо төрүүлсний дараа хань минь элэгний хорт хавдар гэж оношлогдоод бид сайн эмчилгээ хийлгэж чадалгүй, нээх удаагүй өнгөрсөн дөө.

Эмэгтэй хүн нэг хүүхэд төрүүлэхэд л хэчнээн их өвдөж байж хоёр яс салдаг билээ дээ. Тийм байхад хоёр ихэр хүүхэд цагийн зайтай төрүүлнэ гэдэг бол, яг эхэнд авсан өвдөлтөө дахиад авна гэсэн үг шдээ. Маш их тамирдана, өвдөнө. Хоёр охин дээрээ их дотуур урагдал, язралтай төрж байсан. Хэдий тийм ч гэлээ цээжин дээр минь хүүхдүүдийг минь тавиад, хоёр талдаа амлуулахад би энэ хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрсэн. Та нар төсөөлөөд үз дээ, хоёр талын хөхнөөс чинь шоб шоб гэж хөхөнгөө  яг адилхан хоёр нүд чамруу ширтээд, бяцхан гараараа энгэрийг чинь зуураад би тэр мэдрэмж, дүр зургийг одоо ч сэтгэлдээ хадгалж, яг тэр хэвээр нь зураглаж боддог. Хоёр хүүхэд зэрэг өсгөнө гэдэг бол асар их ядардаг. Би анхны хүүхэд, дараагийн ихрүүдээ их хол зайтай төрүүлсэн болохоор хүүхдээс бараг л төсөөрчихсөн шинэхэн ээж шиг л болчихсон байсан. Шөнө нэгийг нь хуурайлаад, хөхүүлээд унтуулсан хойно нөгөөдөх нь сэрчихнэ. Шөнөдөө би бараг хоёр, гурван цагийн л нойр авдаг байсан. Нөхөр минь бие нь тааруу учир сэтгэл нь байвч тусалж барагтай л чадахгүй.  Хөөрхий бид гурвыгаа яажшуухан хөглөж, ядарч байгааг хараад сэтгэл нь өвдөхөөс өөр зүйл хийж чадахгүйдээ хий л зовно. Ихэр хүүхэд төрүүлээд эх хүн нэг насны нүглээсээ чөлөөлөгдөж байдаг юм гэнэ лээ. Хоёр ихрүүд маань бие султай төрсөн болохоор юм л бол яасан нь мэдэгдэхгүй уйлдаг. Нөхрөөсөө хойш хүүхдүүд өвдөөд шөнө уйлахаар нь, яах учраа олохгүй, хэдий гурван хүүхдийн эх хүн ч гэлээ айгаад хоёр хүүхдээ тэврээд яахаа мэдэхгүй дагаад л уйлдаг байлаа. Хэндээ эрхэлж уйлж байгаа юм бүү мэд. Хар шөнөөр хүүхэд яасан нь мэдэгдэхгүй уйлаад байхаар сэтгэл ч өвдөнө, айна. Тэр үедээ залуу ч байж хүүхдүүдээ хий юм хараад айж сэвтээд байгаа юм болов уу гээд есөн шидийн хий юм бодоод өөрийгөө айлгаад, хүүхдүүдээ дагаад л уйлдаг байж билээ. Би хоёр ихэр дээрээ, муу хүүгээ их зөнгөөр нь хаясан даа. Нөхрөө асарна, дээрээс нь, охидуудаа өсгөнө. Миний муу хүү ээжийгээ ойлгож бор зүрхээрээ муу хүн болохгүй өссөн дөө. Хүүгээсээ өөр юм би хүсдэггүй ээ.

2MOOD | Ихрийгээ өвдөхөөр “Бурхан минь оронд нь намайг өвтгөөч” гэж нууцхан гуйдаг
2MOOD | ИХЭР МИНЬ МИНИЙ АМЬ БИЕ, СЭТГЭЛ ихэргүйгээр би байж чадахгүй болов уу гэж боддог.
2MOOD | ИХРҮҮДИЙН ТАЛААРХ БУРУУ ОЙЛГОЛТУУД
2MOOD | Дахин төрсөн ч түүний ихэр нь болж төрөхийг хүснэ
2MOOD | Зарим ихрүүд нэгнийхээ нүднээс бодлыг нь уншиж чаддаг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?