HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
2MOOD

2MOOD | Ихрийгээ өвдөхөөр “Бурхан минь оронд нь намайг өвтгөөч” гэж нууцхан гуйдаг

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

Бид 2MOOD ихрүүдийн буландаа энэ  удаа Б. Отгонзаяа, Б. Отгонтуяа хэмээх хоёр ихрүүдийг урьж оролцууллаа. Гадаад төрх , үг үйлдэл нь ижил ч хоёр өөр ертөнцийг харуулах ихрүүдээс хүн бүрийн асууж сонирхдог, мэдэхийг хүсдэг, асуултуудыг нэгтгэн, 16 асуултыг уламжлал болгон та бүхэнд хүргэж байхаар болсон билээ. Энэ удаа хоёр өөр эсийн гэх ихэр охидуудтай танилцацгаая.

– Ихэр байх ямар байдаг вэ?

Б.Отгонтуяа:Мэдээж гоё. Сайн найзаа олоод төрчихсөн л гэсэн үг.

Б.Отгонзаяа:Ихэр байх мэдээж гоё. Хөгжилтэй, эсрэгээрээ уур хүрмээр гээд адал явдалтай зүйлс зөндөө тохиолдоно. Хамгийн гол нь ихрүүд нэгнийхээ ядарч, гунигласан, хүнд хэцүү үед үнэхээр сайн хань нөхөр нь байж чаддаг. Үүнд л ихэр байхын үнэ цэн нь оршдог байх. Танилцаад удаагүй хүмүүсдээ ч юм уу, ажил алба, хүрээлэл гээд эргэн тойрны хүмүүсдээ “Би нээрээ ихэр шдээ” гээд инээд баяраар дүүрэн ярих дуртай. Яагаад гэвэл ихэр заяаг олж төрсөн минь нэг бодлын бусдаас ялгарах нэгээхэн онцлог гэж би хувьдаа боддог. Учир нь ихэр байх хувь бүх хүмүүст тохиогоод байдаггүй шүү дээ. Нэг гоё үг байдаг “Ихэр хүмүүс хамгийн сайн найзтайгаа хамт төрдөг” гэж. Мөн “Амьдралд найз байдаггүй” гэж зарим хүмүүс ярьдаг юм. Харин надад хэзээ ч нүүрээ буруулахгүй, атаархаж эсвэл өс санахгүй дотнын найз байна шүү дээ. Энэ бол хамгийн том аз байх.

– Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Б.Отгонтуяа:Маш их баярладаг. Ард минь асаалттай танк байгаа гэж бодохоор л гоё.

Б.Отгонзаяа:Мэдээж маш их баярладаг. Бага насныхаа дурсамжийг огт мартдаггүй юм. Жаргалтай гэхээсээ илүү бага зэрэг уйлаан, зодоонтой дурсамж нь их. Одоо бодоход хоорондоо их муудалцдаг байж. Хамгийн муухай нь бид хоёр нэг өдөр муудаад би хогийн шүүрний бариулаар ихрийнхээ хөлийн улийг нь цохиж байснаа мартдаггүй юм. Гэмшсэндээ болоод мартдаггүй байх. Энэ мэт нэг нэгэн рүүгээ үсний боолтоо чулуудалцах, муудалцаад уйлах гээд хөгтэй дурсамж их бий. Ихэр маань сүүгээ хөхөж, би үнээний сүүгээр угжуулж өссөн гэж ээж минь хэлдэг юм. Тэр сүү нь шар тостой, гурилтай, том хүмүүс хүртэл дурлаж уумаар их л гоё амттай байсан гэдэг. Хэдий гоё амттай байлаа ч гэсэн ээжийнхээ сүүг нэг их хөхөж байгаагүй гэхээр гомдмоор байдаг юм. Энэ мэт нарийн нандин дурсамж их байдаг болохоор, тэр дурсамжийн эзэн нь болж төрсөндөө баярладаг.

2MOOD | ИХРҮҮДИЙН ТАЛААРХ БУРУУ ОЙЛГОЛТУУД
2MOOD | Зарим ихрүүд нэгнийхээ нүднээс бодлыг нь уншиж чаддаг
2MOOD | ИХЭР МИНЬ МИНИЙ АМЬ БИЕ, СЭТГЭЛ ихэргүйгээр би байж чадахгүй болов уу гэж боддог.
2MOOD | Ихэр болж төрнө гэдэг оймс нь хүртэл од болдог тийм л азтай хувь тавилан
Г.СҮРЭН | Ихрүүдийн ээж хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрдэг
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?