HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
2MOOD

2MOOD | ИХЭР МИНЬ МИНИЙ АМЬ БИЕ, СЭТГЭЛ ихэргүйгээр би байж чадахгүй болов уу гэж боддог.

2MOOD ихрүүдийн буланд энэ удаа бид Г. Ундрал, Г. Уянга гэх ихэр охидыг онцлон танилцуулж байна. Ихрүүд бол хоёр тусдаа биетэй болохоос биш, нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг нэгнээ бүхнээс илүү хайрладаг, энэ дэлхийн хамгийн азтай хүмүүс юм.

|
HumanZ
| 2022 оны 08 сарын 07

– Ихэр байх ямар байдаг вэ?

Г. Ундрал:Үнэхээр гайхалтай байдаг. Багадаа “Яах гэж ихэр болж төрвөө, шал тэнэг юм бэ” гэж боддог байсан. Харин томрох тусам гоё санагдаж өөрийгөө их азтай хүн гэж боддог болсон доо.

Г. Уянга:Гоё шдээ бүхий л цаг үед намайг гэх хүнтэй байна гэдэг үгээр илэрхийлэшгүй гоё.

– Ихэр болж төрсөндөө баярладаг уу?

Г. Ундрал: Маш их баярладаг. Өөр шиг минь нэг хувилбар ахиад байгаа гэж бодохоор гоё ч юм шиг. Ер нь ихэр хүмүүс чинь амьдралынхаа хамгийн сайн найзтай ихэр болж төрдөг гэж зарим хүмүүс ярьдаг. Би ч санал нийлдэг. Үнэхээр ямар ч үед миний хажууд байж, буруу зүйл хийвэл хамт зөвшилцөж, ярилцаж чаддаг хүн хажууд байгаа гэж бодохоор үнэхээр гайхалтай.

Г. Уянга: Мэдээж баярлалгүй яахав. Бүх цаг үед хамгийн ихээр талархах зүйл минь.

– Ихэр та хоёроос хүмүүсийн хамгийн их асуудаг сонин асуулт?

Г. Ундрал: Зөндөө байгаа. Жишээ нь та хоёрын хэн нь хөөрхөн бэ, аль нь хичээлдээ сайн бэ, чи яагаад ихрээсээ өөр зүйлд сонирхолтой юм гээд л асууж өгнө.

Г. Уянга: Найз залуутай болвол та хоёрыг ялгах болов уу. Найз залуугаа сольж уулзах уу гэх мэт сонин асуулт асуудаг.

– Ихэр чинь байхгүй гэж төсөөлдөө, ямар мэдрэмж төрж байна?

Г. Ундрал: Тэгж бодохоор бүр сэтгэл хоосордог. Яг өөрөө байхгүй болж байгаа мэт үнэхээр аймшигтай санагддаг.

Г. Уянга: Ихэр минь байхгүй гэж төсөөлж ч чадахгүй байна. Маш их ганцаардлыг мэдрэх байхдаа.

2MOOD | ИХРҮҮДИЙН ТАЛААРХ БУРУУ ОЙЛГОЛТУУД
2MOOD | Ихэр болж төрнө гэдэг оймс нь хүртэл од болдог тийм л азтай хувь тавилан
Г.СҮРЭН | Ихрүүдийн ээж хорвоогийн бүх жаргалыг хоёр дахин үржүүлж мэдэрдэг
2MOOD | Ихрийгээ өвдөхөөр “Бурхан минь оронд нь намайг өвтгөөч” гэж нууцхан гуйдаг
2MOOD | Дахин төрсөн ч түүний ихэр нь болж төрөхийг хүснэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Гал морин жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Цаг үе
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Цагаан сарын баяраар эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөв
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?