HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 13

“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн хүүхдийн сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдийг БНТУ-д сургаж дадлагажуулсан. Тус багийн зочин профессор Онур Бурак Дурсун (БНТУ-ын Трабзон их сургуулийн Сэтгэцийн тэнхимийн эрхлэгч, хүүхдийн сэтгэцийн эмч, профессор) Монгол Улсад хүрэлцэн ирж СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд дадлага сургалт зохион байгуулсан үр дүнгээ өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд танилцууллаа.

“Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөө” /2026-2030 он/-г боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн ахлагчаар БНТУ-ын профессор Онур Бурак Дурсун ажиллаж шат дараалалтай ажлыг эхлүүлээд байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн сүүлийн үеийн оношилгоо үнэлгээний шинэ арга хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, тусламж үйлчилгээгээ өргөжүүлэхээр “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргыг нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй аутизмын хүрээний эмгэгүүдийг эрт үед нь оношлох суурь тавигдсан юм.

Улмаар Эрдэнэт хотод аутизмын хүрээний хөгжлийн хоцрогдолтой хүүхдийг эрт оношлох, эмчлэх, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын мэргэжилтнүүдийг сургах, сургагч багш нарыг дадлагажуулах төв байгуулахаар ажиллаж эхэллээ. Мөн нийслэлийн зарим дүүрэг хороодод тус төвийг байгуулах юм. Ингэснээр 2 настны вакцины хамрагдалтын үед хүүхдэд асуумжийн аргаар оношилгоо хийж улмаар сэжигтэй тохиолдлыг CARS-2-аар баталж, “ADOS-2” аутизмын оношилгоо, үнэлгээний аргаар оношилж заслын эмчилгээг хийх замаар цогц авахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

+UPDATE | Чөлөө завгүй амьдралдаа “чөлөөт цаг” гаргах аргууд
“Монгол цэрэг-2025” практик буудлагын спортын тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртлээ
Автомашины обуд, дугуй хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ, ТУРК УЛСЫН ХУДАЛДААНЫ БИРЖТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 
“Орон сууцны санхүүжилт” форумыг зургаадугаар сарын 08-ны өдөр зохион байгуулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?