HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ, КАССЫН ҮНЭ ЗӨРВӨЛ ХЭРЭГЛЭГЧИД ХОХИРЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДЭЖ ӨГНӨ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 09

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун болон тус агентлагийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш нар лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг давтан гаргуулахгүй байхад чиглэсэн үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах, цаг үеийн бусад асуудлын талаар “Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун оролцогчдод хандан “лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг 2022 онд шалгаж, дөрвөн аж ахуй эрхлэгчид таван сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч тухайн зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл ирсээр, зөрчил давтан гарсаар байна. Иймд торгоод орхидог байж болохгүй, гол нь зөрчил бодитой арилах суурь нөхцөлийг бүрдүүлж, хэрэглэгч хохирлоо бодитой арилгуулдаг байх нь чухал.

Ингэхийн тулд хэрэглэгчдийн мэдээлэл авдаг онцлогийг харгалзан орчин үеийн технологийн шийдлийг ашиглахаас гадна мэдээлэл хүргэх уламжлалт арга хэлбэрийг ашиглах, бусдынхаа хэрэгжүүлсэн сайн туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, “Миний дэлгүүр” ХХК-аас “Зөв бичилтийн амлалт” арга хэмжээг хэрэгжүүлсэн, мөн “И март” болон “Номин”-оос ажилтнууддаа болон хэрэглэгчдэд зориулсан аппликэйшн /АПП/ гаргаж байгаа, хэрэглэгчдэд зориулсан киоск машиныг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэрэг нь нэг алхам урагшилж байна.

Уулзалтад оролцсон аж ахуйн эрхлэгчдийн зүгээс лангуу-кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргуулахгүй байх чиглэлээр ажлууд хийгдэн тодорхой үр дүнд хүрч эхэлсэн, түүнчлэн ШӨХТГ-ын шаардлагыг хүлээн авч, “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Эцэст нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран “Лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хамтран хэрэгжүүлэх шийдэлд хүрлээ. Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдэд лангуу-кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд тухайн зөрчлийг дэлгүүр газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах юм. Ингэснээр зөрчлөөс үүдэн гарах зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцаж ажиллах бөгөөд энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах юм.

Мөн хэрэглэгч сонгосон бараагаа зөрүүтэй үнээс шалтгаалан буцаах, нэмэгдсэн үнээр авах зэрэг хэрэглэгчийн хохироосон үйлдэл гарахгүй байх нөхцөл бүрдэж, дэлгүүрүүд өдөр тутам үнийн зөрүү төлж хохирол амсахгүйн тулд хариуцлагаа илүү дээшлүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах шаардлага үүсэж байгаа юм. Иймд энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж үнийн зөрүүнээс үүссэн хохирлыг газар дээр нь шийдүүлэх боломжтой болох юм. Дээрх сүлжээ дэлгүүрүүд “лангуу-кассын үнийн зөрүү гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар хэрхэн хэрэгжүүлэх арга хэлбэрээ тодорхой болгон нийтэд мэдээлэхээр боллоо.

Цаашид ШӨХТГ-аас 6, 8 нэрийн барааны дэлгүүр, хүнсний зах худалдааны төвүүдэд лангуун дээрх бүтээгдэхүүний үнийг байршуулж, хэрэглэгчийг мэдээллээр хангах үйл ажиллагааг аймаг, дүүргүүдийн ЗДТГ-уудын Худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран зохион байгуулж хяналт тавьж ажиллах болно.

Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав
Дэлхийн томоохон авиа компаниуд дампуурлаа зарлалаа
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДТАЙ УУЛЗЛАА
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?