HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 06 сарын 03

2025 оны зургаадугаар сарын 2-3-нд шилжих шөнө Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан засгийн газар огцорлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрохдоо хэлсэн үгийг хүргэж байна. 

Эрхэм Монголчууд аа!

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өнөөдөр миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Эх орон, ард түмэндээ зүтгэх нэр төртэй үүргийг хүлээж, цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Намайг дэмжиж итгэл хүлээлгэж ирсэн МАН-ын журмын нөхдөдөө талархаж байна. 100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин МАН-ыг нэгэн зуунаас шинэ зуунд намынхаа мянга мянган гишүүд дэмжигчдийн хамт ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэх болно

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан нарт талархал илэрхийлье. Мөн Их хурлын эрхэм гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж байна.

Салбар бүрийн төлөөлөл 126 гишүүн бүхий холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлэх мөн хурдтай хөгжлийн төлөө зориг уриан дор хамтарсан Засгийн газрыг байгуулж олон жил гацсан төслүүдийг урагшлуулахад улс төрийн манлайлал үзүүлж хамтран ажилласан АН-ын нийт гишүүд, АН-ын дарга Лувсаннямын Гантөмөр, ХҮН нам, Хүн намын дарга Тогмидын Доржханд танд болон парламентад суудалтай нийт намын удирдлагууд, эрхэм гишүүд, мөн надтай хамтран ажилласан нийт бүрэлдэхүүндээ бүх талаар дэмжиж ажилласан УИХ, УИХ-ын нийт удирдлагууд УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье ээ. Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын үйл хэрэг өрнүүн их замд нь амжилт хүсье.

Дараагийн Ерөнхий сайдын амжилт бол Монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуучууддаа талархаж байна. Надад итгэж үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүддээ баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч байхгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан парламентын засаглал мөнхөд орших болтугай. Баярлалаа.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв
Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлээрэй
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Танд хэрэгтэй | Амны хаалтны төрөл болон шүүх чадвар
ЗӨВЛӨГӨӨ | Хольж идэж болдоггүй хүнсний зүйлс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?