HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 30

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга,  хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.0530/ байдлаар  12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 100 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн дүнтэй байна.

 Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.822 га, хээрийн 566.530 га талбай, нийт 632.352 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

 Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.05.21-2025.05.30/ Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 5 гал түймрийг бүрэн унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын Хэрийн гол, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 3 ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Минжийн даваа, Хэнтий аймгийн Батширээт сумын Бодончийн даваанд гарсан 2 ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 280 алба хаагч, 12 автомашин, Хил хамгаалах байгууллага, Байгаль орчин, Эрүүл мэндийн байгууллага, Байгалийн тусгай хамгаалалттай газар, сумдын мэргэжлийн анги, аж, ахуйн нэгж, байгууллагын 121 хүн, 15 автомашин, 17 морьтойгоор буюу нийт 401 хүн, 27 автомашин, 17 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа юм.  

 Сүүлийн 10 хоногт гарсан ой, хээрийн түймрүүдийн ихэнх нь автомашин очих боломжгүй мориор 3-5 хоног туулж очих газарт гарсан тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

Түймрийн эрсдэлийн зэрэг буураагүй, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас иргэн бүр урьдчилан сэргийлж, ой, хээрт зорчихгүй байх, хашааны өнжмөл өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна.

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй
Үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна
“Төрийн байгууллагууд 2020 оноос хойш 225 тэрбум 631 сая төгрөгийг зөвхөн шатахуунд зарцуулсан”
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Одоо ганцхан”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?