HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
HUMANZ

Дадлагажигчийн тэмдэглэл | Сэтгүүлч өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой гэж боддог

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 05 сарын 29

Хүүхэд байхдаа би сэтгүүлч болно гэж огт төсөөлж байгаагүй. Арван жилээ төгсөхдөө л сэтгүүлч болохоор шийдсэн. Энэ шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлсөн хүн бол манай эгч.

12 дугаар ангиа төгсөөд элсэлтийн шалгалтаа өгсөн хойноо ч яг ямар сургуульд ямар мэргэжлээр сурахаа ч шийдээгүй, яахаа ч мэдэхгүй тайван, амгалан явсан би эгчийнхээ өгсөн зөвлөмжийн дагуу сэтгүүлч болохоор шийдсэн. Юун түрүүнд сурах сургуулиараа “ Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”-ийг сонгосон. Тэгээд сургуультайгаа очиж танилцан, аав ээжтэйгээ зөвшилцсөний эцэст сэтгүүлч мэргэжлээрээ эргэлт буцалтгүйгээр сурахаар шийдсэн.

            Сэтгүүлч мэргэжлээр сурах нь надад их зүйлийг нээж өгсөн. Мэдээллийг хэрхэн үнэлэх, үнэн худлыг ялгах, эх сурвалжтай ажиллах зэрэг ур чадваруудыг эзэмшиж эхэлсэн. Цаашлаад би янз бүрийн мэдээллийн сайтуудыг сонирхож эхэлсэн. Хэвлэл мэдээллийн орчин хэрхэн ажилладаг, мэдээ хэрхэн бичигддэг, бодит мэдээллийг хэрхэн нягталдаг талаар сурсаар байгаа. Энэ бүхэн сэтгүүл зүйн салбар луу намайг улам ойртуулсан. Энэ бол зүгээр нэг мэргэжил биш, харин нийгэмд өөрчлөлт авчрах хүчтэй хэрэгсэл юм билээ.  

            Гэхдээ би сэтгүүлч болж чадах болов уу гэж их айж байсан. “Би сэтгүүл зүйн чиглэлээр явж чадах хүн яг мөн болов уу?” гэх асуултыг өөрөөсөө хэд хэдэн удаа асууж байсан. Чадахгүй мэдэхгүй зүйлүүд ч их гарж ирсэн. Шинэ орчин, шинэ сургууль жаахан тухгүй санагдаж, шантраад больё доо гэж бодох үеүүд ч олон байсан. Сургуулиасаа гарах, шилжих, хаях талаар ч их бодож байсан, гэхдээ энэ бүгдийг туулахад тусалж дэмжиж, ярилцаж байсан дээд курсын ах эгч нартаа их баярладаг даа. Тэд нарын зааж зөвлөснөөр хичээлүүдээ улам илүү ойлгож, сургуульдаа сурах хүсэл эрмэлзэл ч нэмэгдсэн.  

            Сэтгүүл зүй бол нийгмийн тулгуур салбар. Хэвлэл мэдээлэл нь үнэн зөв мэдээллийг дамжуулж, иргэдийн ойлголт, хандлагад шууд нөлөөлдөг. Иймээс сэтгүүлч өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой гэж би боддог. Миний зорилго бол мэргэжлийн сэтгүүлч болж, нийгэмд шударга ёсыг дэмжих, цаг алдалгүй иргэдийг мэдээллээр хангаж ажиллах телевизийн мэдээний хөтлөгч болох. Энэ бол миний хүсэл, мөрөөдөл, зорилго юм.

            Сэтгүүлч болох шийдвэр маань миний амьдралын хамгийн чухал сонголтуудын нэг. Энэхүү сонголтдоо үргэлж бат зогсох болно.

                                                                                                                                                                                                                                                            Дадлагажигч оюутан Д.Анужин    

Хотхонд бага сургууль байгуулах боломж бүрдлээ
Өв соёл, дурсамж, хэрэглээг нэг дор авч ирж чадсан эгч дүүсийн бизнес
G-Dragon, Lee Joo Yeon нар болзож байгаа юу
ОХУ нь шинэ цөмийн хөдөлгүүртэй “9M730 Burevestnik” крүүз пуужинг амжилттай туршжээ
ФОТО | Blackpink хамтлагийн гишүүн Женни 29 нас xүрлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?