HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Хашаандаа мод тарья” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 05 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүднээс мод тарих, ургуулах, арчлах ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, соён гэгээрүүлэх зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 онд “Зөв мод-зөв арчилгаа”, 2022 онд “Байгалиа бүтээе”, 2023 онд “Мод тарьж байгалиа бүтээе”, 2024 онд “Хүн бүр мод тарьцгаая”, “Алтан намар мод тарих “цаг гэсэн аянуудыг улсын хэмжээнд зохион байгуулсан.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран тавдугаар сарын 15-ны өдрөөс нэг сарын хугацаатай “Хашаандаа мод тарья” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Үндэсний мод тарих өдрүүд жил бүрийн 05, 09 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тохиодог байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 05, 09 дүгээр саруудын бямба, ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан нь  бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй.

Үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш энэ хаврын тариалалтыг тооцохгүйгээр улсын хэмжээнд нийт 100 орчим сая модыг тарьж, ургуулаад байгаа бөгөөд өнгөрсөн онд нийт таригдсан содны ургалтын байдалд дүн шинжилгээ хийхэд 80-85 хувийн ургалттай байгаа гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн түүнчлэн үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс өмнө манай орны ойгоор бүрхэгдсэн талбай нийт газар нутгийн 7.9 хувийг эзэлж байсан бол тус хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш ойгоор бүрхэгдсэн талбай 13.217.2 мян.га болсон бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 8.45 хувь болж өөрчлөгдсөн.

Иймд иргэд, байгууллагыг дээрх арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, Хашаандаа мод тарихыг уриалж байна.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аяныг эхлүүлжээ
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Улсын хэмжээнд 3.4 сая төл бойжиж, бойжилт 93.4 хувьтай байна
Томуу, томуу төст өвчний зөвлөгөө өгөх утасны жагсаалт
Ашигт малтмал олборлосон этгээдүүдийг дрон ашиглан илрүүлжээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?