HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аяныг эхлүүлжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 07 сарын 07

Монгол орны зуны улирал эхэлж, Үндэсний их баяр наадам дөхөж буй энэ үед дотоодын аялал жуулчлал идэвхжиж байна. Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, Аялал жуулчлалын технологийн төв болон CU брэнд хамтран “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аяныг санаачлан, дотоод, гадаадын аялагчдыг эх орноо хайрлан хамгаалж, байгальд ээлтэй аялахыг уриалж байна. 

“СОЁЛТОЙ АЯЛЪЯ” аяны зорилго нь аялагчдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эх дэлхийгээ хайрлан хариуцлагатай аялахыг уриалах, аяллын боловсрол олгоход чиглэж байна.

Аяны хүрээнд аялагчдад зориулсан зөвлөмж, мэдээлэл бүхий контентуудыг боловсруулан түгээхээс гадна CU конвиниенс дэлгүүрийн хот, хөдөө орон нутагт байрлах салбаруудаар дамжуулан аялагчдад аяллын туршид эрч хүч нөхөх бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм. 

Орон нутгийн замд аюулгүй зорчих, хөдөө хээр, гол усаар зугаалах үедээ сэрэмж болгоомжтой байх нь иргэн бүрийн хариуцлага бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд усанд осолдсон иргэдийн 69 хувь нь зуны улиралд, үүнээс 41 хувь нь зөвхөн долоо дугаар сард бүртгэгджээ. Мөн зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 500 гаруй хүн амь насаа алдаж байгаа нь иргэдийн аяллын боловсрол, анхаарал, хариуцлага зэргийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. 

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, 2024 онд дотоодын аялагчдын тоо 1 сая гаруй,  гадаадын жуулчдын тоо 800 мянгад хүрч салбарын эдийн засагт үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдэж буйг харуулж байна. 

Дотоодын аялагчдын дунд хийсэн судалгаагаар, аялагчдын 43.5 хувь нь 7-10 хоног, 27.5 хувь нь 11-15 хоног аялдаг бол нийт аялагчдын 93.8 хувь нь хувийн машинаараа аялж, 71.4 хувь нь майханд хоноглодог байна.

Уриалга:

Аялал жуулчлал нь зөвхөн газар үзэж, зураг авах төдий зүйл биш, харин эх орон, байгаль орчноо хайрлаж хамгаалж, хариуцлагатай, бусдад үлгэрлэсэн соёлтой үйлдэл хийх боломж юм. Иймд аялагч, иргэд та бүхнийг “СОЁЛТОЙ АЯЛЪЯ” үндэсний аянд нэгдэж, эх дэлхийгээ хайрлах уриалгыг түгээхийг уриалж байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Зочид, төлөөлөгчид ирэх тул дараах байршлуудад зам хаана
“Монте Карло 45”-д амжилт үзүүлсэн циркчдэд 34 сая төгрөгийн урамшуулал олгоно
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
ЦАГ АГААР | Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?