HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал

|
HumanZ
| 2025 оны 05 сарын 27

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Мэдээллийн аюулгүй байдлын газартай хамтран “Кибер, харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын итгэлцлийг бэхжүүлэх бүс нутаг хоорондын хурлыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Тус хурлыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од нээлээ. 

ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од

Тэрбээр “Дэлхийн нийтийг хамарсан тоон шилжилт, дижитал эдийн засгийн хурдацтай хөгжил нь бидний өмнө шинэ боломжуудыг нээхийн зэрэгцээ, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг ч дагуулж байна. Тиймээс улс орнууд кибер орон зайг хамгаалахын тулд хамтран ажиллах, туршлагаа солилцох, үр дүнтэй итгэлцлийг бий болгох нь урьд урьдаас илүү чухал болоод байна. Монгол Улсын хувьд бүс нутгийн болон олон улсын түвшинд энэхүү хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. Үүний хүрээнд бид Кибер аюулгүй байдлын хууль, Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй  ажиллаж байна гэдгийг онцолсон юм. 

Кибер аюулгүй байдлын олон улсын индекст Монгол Улс хууль эрх зүйн хувьд сайн үнэлгээ авсан ч хамтын ажиллагаа, технологийн бэлэн байдлыг сайжруулах шаардлагатай гэдэг үнэлгээг авсан. Мөн оксфордын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улс дотоодын болон олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай гэж зөвлөсөн билээ. 

Кибер орон зайд  хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд бүс хоорондын туршлага, мэдээлэл солилцоо чухал юм. Дээрх хурлаар бүс нутгийн кибер болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын хэрэгжилтийн зөрүүг тодорхойлж, стратегийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхээс гадна аюулгүй, хариуцлагатай кибер орон зайг бүрдүүлэх чиглэлд хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Биеийн тамир, спортын салбарын ээлжит Улсын зөвлөгөөн Дархан хотноо зохион байгуулж байна
Японд төрөлтийн тоо түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрчээ
Г.Очирбат: Зам тээвэрт хийгдэж ажлуудыг эрэмбэлэх, нөлөөллийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтэд хамтарсан үнэлгээ хийв
“Баавгай болохсон” кино нэгдүгээр сарын 12-ноос кино театруудын дэлгэцээр
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?