HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 16

Хан-Уул дүүргийн 2, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 7 км явган хүний замыг гурван багцад хуваан, шинэчилж байна. Үүний нэг хэсэг болох “Эм Эс Жи Ти” ХХК-ийн гүйцэтгэж буй Яармагийн гүүрний зүүн талаас “АПУ” ХК хүртэлх урд талын 2.5 км явган хүний замын ажлын дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил таван хувьтай үргэлжилж байна. Ажлын явцад хяналт тавихаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс аль болох монгол аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсөл, хөтөлбөрүүдэд ажиллуулах бодлогыг барьдаг. Иймээс ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан ажлаа цаг тухайд нь чанар, стандартын дагуу гүйцэтгэх нь чухал” гэв.

Мөн энэ үеэр явган хүний замыг шинэчлэхдээ тухайн өдөр шинэчилж чадах хэсэг буюу 20-30 метр замыг шинэчлээд, дараагийн хэсэг рүү шилжих, нэг дор бүх хавтангаа хуулахгүй байх, шинэчлэлтийн ажил үргэлжилж буйг илтгэх тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулах, явган зорчигчид зорчих түр замыг гаргаж өгөх, явган хүний замын дэргэдэх замын нөхөн сэргээлт болон цэвэрлэгээний ажлыг дор бүр нь давхар гүйцэтгэх зэргийг гүйцэтгэгч “Эм Эс Жи Ти” ХХК-д үүрэгдлээ.

Дугуйн замын шинэчлэлтийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Дугуй, мотоцикл, мопед, скүүтер зэрэг тээврийн хэрэгсэлтэй зорчигчдод зориулан Чингисийн өргөн чөлөө дагуу авто замын зорчих хэсгийн хоёр талаар 80 см өргөнтэй дугуйн замыг гаргах ажил үргэлжилж байна. Уг шинэчлэлтийн ажил эхний ээлжид “ТЭЦ-3” ДЦС-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэл, цаашлаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилнэ” гэсэн юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
Шадивлангийн зуслан чиглэлийн авто замаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээжээ
МЭДЭГДЭЛ | Хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
СХД-ийн 32 дугаар хорооны 2.6 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?