HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Монгол Улсын хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг эхлүүллээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 01 сарын 15

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ нь Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, цаашдын бодлогын суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой аж. 

Монгол Улсын хиймэл оюун ухааны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээ”-ний (AILA) арга зүйд суурилж, хийж байна. Дээрх үнэлгээг хийснээр хиймэл оюун ухааныг зөв зохицуулж, ёс зүйтэй хэрэглэж, инновацид нэвтрүүлэх, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухаан нь ахиц дэвшил, хүртээмжтэй байдлыг хангах асар их нөөц бололцоотой боловч энэхүү боломжийг ашиглахын тулд нарийн төлөвлөлт, салбар хоорондын хамтын хүчин чармайлт их чухал. 

Өнөөдрийн семинар нь дээрх асуудлыг шийдвэрлэх алхамын эхлэл бөгөөд үндсэн хоёр зорилго дэвшүүлжээ. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны үнэлгээний арга зүй, түүний хиймэл оюун ухааны бодлогыг боловсруулахад гүйцэтгэх үүргийг танилцуулах. Хоёрдугаарт, Засгийн газрын холбогдох талуудаас чухал тоон мэдээллийг цуглуулж, энэ нь шийдвэр гаргалт, стратеги төлөвлөлтөд мэдээлэл өгөх үндэс суурь болох юм.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Засгийн газруудад төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих зэрэг зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглахад дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2024 онд Колумб, Бутан, Шриланк зэрэг улсуудтай хамтран ажиллаж, эдгээр нь хиймэл оюун ухааны үндэсний стратегиа боловсруулан гаргажээ. 

Монгол Улсын хувьд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийг боловсруулж, батлуулах ажлыг эхлүүлээд байна. 

Зайсан тойруугийн зүүн хэсгийн авто замыг засварлана
НИТХ-ын дарга А.Баяр: Замын засвар, зам хаасан мэдээллийг мессеж, Google Map-аар хүргэх хэрэгтэй
Хятад залуус байр авахын оронд түрээсэлж суухийг илүүд үзэх болжээ
Ноолуурын үнэ кг нь 110-135 мянган төгрөг байна
АНХААР | Энэ долоо хоногт хааж, шинэчлэх авто замын ТАВАН БАЙРШИЛ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?