HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд АШУҮИС-ийн төгсөгч нарт судлаач, суралцагч, ёс зүйт эмч байхыг “захилаа”

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 05 сарын 20

Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд нэгдэж буй залуус, ирээдүйн эмч нар болох АШУҮИС- ийн төгсөгч нартай Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзлаа. Уулзалтын хүрээнд “Эрүүл мэндийн салбарт залуусын манлайлал” агуулгын хүрээнд илтгэл тавьж салбарын бодлого, шинэчлэл, резидент эмчийн хөтөлбөрийн тухай чөлөөт уулзалт хийлээ.

– Уулзалтын гол агуулга нь салбарын хөгжлийн бодлого, тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, эмч, мэргэжилтнүүдийн манлайлал, хариуцлага, ёс зүй, тасралтгүй хөгжил, резидентийн сургалт, тусламж үйлчилгээг иргэдэд чанар, хүртээмжтэй хүргэх ач холбогдлыг онцолсон юм.

– Эрүүл мэндийн сайд: “Өнөөдрийн оюутнууд бол маргаашийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн, удирдагчид байх учраас эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэхэд судлаач, суралцагч, ёс зүйт эмч байж шинэчлэл, технологийн дэвшилд идэвхтэй , шинэ санаа, хандлагыг нэвтрүүлэх гол хүч байгаарай” хэмээн онцлон тэмдэглэлээ.

– Манай улсад эрүүл мэндийн салбарын үндэсний боловсон хүчнийг нийт 16 их, дээд сургууль бэлтгэж байна. 2025 онд эдгээр сургуулиудад 29 мэргэжлээр нийт 4,400 гаруй оюутан төгсөж байгаа бөгөөд үүнээс зөвхөн их эмчийн тоог авч үзвэл, 15 их, дээд сургуулиас 2,200 орчим төгсөгч их эмчийн зэрэгтэйгээр хөдөлмөрийн зах зээлд хөл тавих гэж байна. Сүүлийн жилүүдэд, жилд дунджаар 2,000 орчим их эмч бэлтгэгдэн гарч, ирэх 3 жилд дунджаар 6,000 орчим их эмч шинээр бэлтгэгдэн гарах тооцоолол байна. Энэ нь зөвхөн тоон үзүүлэлт бус, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг цаашид зөв төлөвлөх, эрүүл мэндийн салбарын өнөөгийн эрэлт, ирээдүйн хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад нийцсэн боловсон хүчний төлөвлөлт, төгсөгчдийн ур чадвар, эзэмших мэргэжлийн төрөлд анхаарах шаардлагатайг илтгэж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАВТАЙ МОРИЛ

Хуулийн этгээдийг дампууруулж болно, хуулийн этгээдийн бүртгэлээс захиргааны аргаар хасах ямар ч боломж байх ёсгүй
ХОТЫН ДАРГА: ТУУЛ ШИРГЭХ ҮҮ, БУРГАС ДАХИН УРГАХ УУ
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд
Бичил тохижилт, бүтээн байгуулалтын ажил дууслаа
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?