HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ангилалгүй

Хамгийн сонирхолтой харилцагчийн баяраа тэмдэглэсэн “НОМАДС”-ынхан

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 10 сарын 25

Монголын хамгийн анхны сүлжээ ресторан болох “Модерн Номадс”-ийн 20 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд салбартаа орчин, үйлчилгээ этгээд сонин хоолны нэрээр ялгарч зах зээлд жишиг тогтоон зочлох үйлчилгээний салбарт манлайлж буй үлгэр жишээ компаниудын нэг мөнөөс мөн.

Модерн номадсын сүлжээ ресторанууд болох Double Shot, Black Burger, Grill studio, Salm pub and bar, Crocus event hall мөн Hotel nine үндэсний анхны сүлжээ зочид буудал гэх зэрэг монголын хамгийн үнэнч үйлчлүүлэгчтэй газрууд эднийд харьяалагддаг гэдгээрээ онцгой.

“Нүүдэлчдийн соёлыг дэлхийд” уриатай номадсынхан хорин жилийн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнэх, тайлагнах, эл хугацаанд номадсын түүхийг хамтдаа бүтээлцсэн үнэнч харилцагч үйлчлүүлэгчдийнхээ дунд харилцагчдын баяраа Crocus event hall-д хийж, түүхээр аялсан халуун дулаан, онцгой нэгэн үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Олон жил дамжсан монгол уламжлалт хоолны амтыг шингээсэн номадсын гаргасан “99 хоолны жортой” номоор зочиддоо урилга явуулсан нь томоохон үндэсний сүлжээ ресторан гэдгийг харуулсан мэт.

Өөрсдийн Бельгийн Slam Brau брэндийн алдарт шар айрагний гурван төрөл болон Дабл шот брэндийн амтат, өнгө өнгийн час хийсэн коктейлоор угтан авч үдшийн цэнгүүн эхэллээ. Угталтын хөгжөөнт тоглоом, монголын уламжлалт шагай наадгай, сээр цохих тэмцээн хүртэл байсан нь зочдыг хөгжөөж, өв уламжлалаа сурталчилсан төдийгүй орчин үеийн казино тоглоом хүртэл байсан нь бусад арга хэмжээнүүдээс илүү шинэлэг байв.

Хорин жилийн ойн арга хэмжээг нээж Номадсын сүлжээ рестораны үүсгэн байгуулагч М. Есөнмөнх, үйлчилгээний салбартаа томоохон компани болох “Номадс” сүлжээ ресторантай  хамтран ажиллаж хөгжлийг хөтөлж, түүхийг бүтээлцэж буй 300 гаруй харилцагчиддаа талархалаа илэрхийлсэнээр, нэгэн зэрэг хөшиг татах үед өөрсдийн брэндийн найман төрлийн рестораны амтат хоол, үйлчилгээг бэлдсэн нь энэ үдшийн хамгийн оргил хэсэг байсан юм. Нүд гялбам, рестораны түвшний амтат хоолнууд болон яг л тэр ресторанд очсон мэт мэдрэмж төрүүлэхүйц орчин болон тохижилт өнгө төрхийг шингээсэн нь хэн бүхний сонирхлыг төрүүлж буй нь илт.

Номадсын сүлжээ нь монгол улсын урлаг соёлыг дэлхийд таниулхад чухал хувь нэмэрээ оруулдаг бөгөөд, Херо энтертэймэнттэй хамтран “Тамгагүй төр” жүжгийг амжилттай олны хүртээл болгоод буй. Тус арга хэмжээнд Баатар найруулагч болон нийт 80 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж, тэдний баярыг хуваалцсан сонирхолтой зочдын нэг байв. Түүнчлэн энтэртаймэнт хөтөлбөрт гадны болон дотоодын шилдэг хамтлаг дуучид, бүжигчид хүрэлцэн ирж хамтдаа дуулж, бүжиглэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн юм. 

Зочлох үйлчилгээний салбарт монгол үндэсний брендийг хөгжүүлж, дэлхийд танигдсан компани байхын тулд тасралтгүй урагшилж, нүүдэлчдийн соёлыг дэлхийд таниулах их үйлсэд нь амжилт хүсье Номадсчуудаа!

Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо
Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ
Төр, хувийн хэвшил хамтран ЖДҮ эрхлэгч нараа дэмжинэ
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Met Gala 2026” наадмын шилдэг хувцасласан 13 АЛДАРТАН
From INNA
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
YouTube Kids-ийг хүүхдэд хамгийн аюулгүй болгох бүрэн ТОХИРГОО
+UPDATE
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
MET GALA | Артист Золагийн урласан хумсаар гангарсан алдартнууд
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?